Хүүхдийнхээ хоолойг боож, хөнөөхийг завджээ

2020/06/12
Share |
Хүмүүс:
Хүүхдийнхээ хоолойг боож, хөнөөхийг завджээ

Энэ сарын 8-ны өдөр бага насны хүүхдийн хоолойг боож, амь насанд нь халдахыг завдсан гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дээрх хэрэг Увс аймгийн Улаангом хотод гарсан бөгөөд хүүхдийн ээж цагдаагийн байгууллагад дуудлага өгөхдөө “Манай хүүхдийн хоолойг нь боож, алахыг завдлаа” гэж анх мэдүүлжээ. 

Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгалтын ажиллагаа явуулахад хоёр настай хүүг түүний хойд эцэг болох Б гэгч хоолойг нь боож, амь насанд нь халдахыг завдсан болох нь тогтоогдсон байна. 

Сэжигтэн этгээд одоо 21 настай бөгөөд хэрэг гарах үед согтуурсан байжээ. Түүнийг бусдын амь насанд заналхийлсэн, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэх үндэслэлээр Увс аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгаа аж.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
asdfas uuriin yag tegeed boogood uvdugluud al
IP:142.120.73.59  2020-06-12 13:18:07
Sara Chimeeguihen tsaash n haruul?chchch.
IP:114.246.34.154  2020-06-13 10:10:22
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.