Мансууруулах бодисын хэргээр манай таван иргэн гадаадад ял эдэлж байна

2008/06/25
Share |
Хүмүүс:
Мансууруулах бодисын хэргээр манай таван иргэн гадаадад ял эдэлж байна

Хvvхэд багачууд мансууруулах бодист татагдан орох, тэр дундаа урлаг, соёлынхон энэ тєрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдах нь ихсээд байгаа. Сvvлийн 13 жилийн байдлаар 77 гэмт хэрэгт 208 хvн холбогдон шалгагдаж байна. Vvнд 4.11 кг эфедрин, 1500 ширхэг пентазоцин, 34 кг каннабис, 0.27 кг гашиш, мєн кокайн, геройн, промидол зэрэг мансууруулах бодис хураан авсан байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 1.2 кг зэрлэг олс буюу канна-бисыг тvvж, хууль бусаар боловсруулж байсан есєн хvнийг илрvvлэн эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж байгаа аж. Мєн энэ тєрлийн гэмт хэргийг манай иргэд гадаад оронд vйлдэн ял эдлэх тохиолдол цєєнгvй гарчээ. Тодруулбал, манай дєрвєн эмэгтэй, нэг эрэгтэй БНХАУ-д мансууруулах бодис зєєвєрлєсєн гэсэн зvйл ангиар 12-15 жилийн хорих ял эдэлж байна.

Хурлын vеэр манай тєрийн болон тєрийн бус байгууллагууд энэ тєрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд хангалттай ажиллаж чадахгvй байгаа талаар ярьж байлаа. Наад зах нь замын цагдаа мансууруулах бодис хэрэглээд машин жолоодож байгаа хvнийг мэддэггvй нь нууц биш гэсэн жишээ тайлбараар шvvмжилж байв. Нєгєє талаар харилцан мэдээллээ солилцож чаддаггvй нь энэ тєрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд хvндрэл учруулж байгааг дурдаж байсан юм. Тиймээс юун тvрvvнд Эрvvл мэндийн яам, Улсын мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн байгууллага, Татварын ерєнхий газар, Гаалийн ерєнхий газар зэрэг холбогдох албад мэ¬дээллээ харилцан солилцож, тєрийн нэгдсэн бодлогоор нягт хамтын ажиллагааг бий болгох хэрэгтэйг онцоллоо.

Эх сурвалж: Өдрийн сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.