Панамд коронавирусний шинэ дэд төрөл илэрчээ

2020/06/16
Share |
Хүмүүс:
Панамд коронавирусний шинэ дэд төрөл илэрчээ

Панамын Эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэд таван улс орноос орж ирсэн КОВИД-19 өвчин үүсгэгч SARS-CoV-2 коронавирус мутацад орсны дүнд шинэ дэд төрлийг үүсгэсэн тухай мэдээлжээ. Энэ дэд төрөлд “A2 PAN” нэршил өгчээ.

Тус хүрээлэнгийн захирал Хуан Паскалегийн хэлснээр, Панамын тээврийн зангилаа болсон газар зүйн байрлал дэлхийн янз бүрийн бүс нутгаас вирус орж ирэхэд нөлөөлсөн. Тус хүрээлэнгийн эрдэмтэд шинэ төрлийн “SARS-CoV-2” коронавирусний 150 дээжийн генийн дарааллыг тодорхойлсноор аль улсаас  гаралтай болохыг тогтоож чаджээ. Тус улсад коронавирусний мутац үүсэхээс өмнө АНУ, Итали, Испани, Франц болон Азиас дөрвөн дэд төрөл орж иржээ. Панамын дэд төрлийн шинж чанар, хоруу чанарын талаар Паскале мэдээлээгүй байна. Панамын хилийг хаасан тул “A2 PAN” дэд төрөл цааш дэлгэрэхээс сэргийлж чадсан гэж тэрбээр онцолжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд нийт 8 001 138 хүн коронавирусний халдвар авснаас 435 574 нь нас баржээ. Нийт 3 816 556 өвчтөн эдгэрсэн байна. Халдварын тоогоор АНУ дэлхийд тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд Бразил, ОХУ удаалж байна. АНУ-д 2 110 791 /нас барсан 116 090, эдгэрсэн 576 334/, Бразилд 888 271 /нас барсан 43 959, эдгэрсэн 472 313/, ОХУ 537 210 /нас барсан 7 091, эдгэрсэн 284 539/ тохиолдол тус тус бүртгэгдээд байна.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.