Хүмүүс: |
Насанд хүрээгүй хүүхдийг урт хугацааны турш хүчирхийлж, жирэмслүүлсэн этгээдийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт оршин суух 14 настай охиныг Хөлөнбуйр сумын харьяат 23 настай эрэгтэй Ш гэгч хүчирхийлжээ. Хүчирхийллийн улмаас охин жирэмсэн болсон гэх ба хохирогч охин зургаан сартай ураг тээж байгаа аж.
Охиныг энэ оны нэгдүгээр сард хүчирхийлсэн болох нь тогтоогдсон бөгөөд хохирогч сэтгэцийн хувьд хэвийн биш учир ар гэрийнхэндээ дээрх явдлын тухай хэлээгүй байжээ. Улмаар түүнийг аймгийн эрүүл мэндийн нэгдсэн эмнэлгийн группийн хурлаар орох үед нь түүнийг бие давхар гэдгийг мэдэж, цагдаагийн байгууллагад хандсан байна.
Энэхүү хэргийг Дорнод аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байгаа ба сэжигтэн этгээдийг саатуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.