Э.Оюунболд цолоо хураалгавал хэн хэн цол ахих вэ?

2020/06/17
Share |
Хүмүүс:
Э.Оюунболд цолоо хураалгавал хэн хэн цол ахих вэ?

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр (2020.06.17) “Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох” захиргааны хэргийг хэлэлцээд,  Шүүхээс аварга Э.Оюунболдын цол, чимгийг хураах шийдвэр гаргаж, түүнийг 2019 оны үндэсний их баяр наадмаар допингийн төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзлээ.  

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2019 оны аравдугаар сарын 24-ний өдөр Э.Оюунболдын аварга цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол, чимэг олгох тухай тогтоол гаргаж, дараагийн шатны байгууллага, удирдлагуудад хүргүүлсэн. Харин аварга Э.Оюунболдын зүгээс дээрх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн энэ асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд шаардлага гаргасныг өнөөдөр ийн хянан шийдвэрлэлээ. 

Э.Оюунболд аваргын асуудлыг шүүх шийдвэрлэсэнтэй холбоотойгоор өнгөрсөн жилийн наадмын цол ахиулах даваанд түүнд өвдөг шороодсон бөхчүүд Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу цол, чимэг ахих ёстой.

Тиймээс 2019 оны наадам эргэн анхаарлын төвд орж ирж байна. 

Өнгөрсөн жилийн баяр наадамд түрүүлж УЛСЫН АВАРГА цол хүртсэн Э.Оюунболдолд тавын даваанд өвдөг шороодсон аймгийн арслан Н.Мустафа УЛСЫН НАЧИН, зургаагийн даваанд өвдөг шороодсон улсын начин Б.Цэдэнсодном УЛСЫН ХАРЦАГА, долоогийн даваанд өвдөг шороодсон улсын начин Д.Анар УЛСЫН ЗААН болж, цол ахих бол наймын даваанд өвдөг шороодсон улсын арслан Ц.Содномдорж чимэг нэмж, үзүүрт үлдсэн аварга Н.Батсуурь ДАЛАЙ АВАРГА цол хүртэх болж байна. 

Одоо энэ бүх асуудалд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, эцсийн цэгийг тавих ёстой. 

Ингээд Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дүйзийг эргэн сануулъя. 


 

 

ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНЫ ДҮЙЗ


ГУРВЫН ДАВАА

  1. Дархан аварга Г.Өсөхбаяр – Аймгийн арслан Г.Отгонбаатар 
  2. Улсын аварга Ч.Санжаадамба - Аймгийн арслан Д.Болдбаатар 
  3. Улсын аварга Г.Эрхэмбаяр – Аймгийн арслан Д.Батбаяр
  4. Улсын аварга Н.Батсуурь –  Залуу бөх О.Хангал
  5. Улсын аварга С.Мөнхбат  – Аймгийн хурц арслан Г.Баяржавхлан
  6. Улсын арслан П.Бүрэнтөгс – Аймгийн арслан Г.Төрмөнх 
  7. Улсын арслан Д.Ганхуяг  – Аймгийн арслан А.Давааням 
  8. Улсын арслан Х.Мөнхбаатар – Аймгийн арслан О.Цэцэнцэнгэл 
  9. Улсын арслан Э.Оюунболд  – Аймгийн харцага М.Жамсрандорж 
  10. Улсын арслан Ц.Содномдорж  – Аймгийн заан О.Бундхорол
  11. Улсын арслан Д.Азжаргал  – Аймгийн арслан Т.Ядамсүрэн
  12. Улсын арслан Р.Пүрэвдагва  – Аймгийн харцага Ц.Батжаргал
  13. Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ – Цэргийн заан О.Батжаргал
  14. Улсын гарьд М.Баяржавхлан – Аймгийн арслан Д.Аззаяа
  15. Улсын гарьд Д.Рагчаа – Аймгийн арслан Т.Сайханжаргал
  16. Улсын гарьд И.Доржсамбуу – Аймгийн арслан Д.Бадамгарав
  17. Улсын гарьд Б.Гончигдамба – Аймгийн арслан Т.Буянжаргал
  18. Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ – Аймгийн заан Э.Баасандорж
  19. Улсын гарьд Ш.Жаргалсайхан – Улсын начин Б.Заяамандах
  20. Улсын заан Н.Жаргалбаяр – Аймгийн заан Д.Төрболд
  21. Улсын заан Б.Сайнбаяр – Улсын начин Ц.Чимэддорж
  22. Улсын заан Д.Баасандорж – Аймгийн арслан Б.Амгаланбаатар
  23. Улсын заан М.Өсөхбаяр – Аймгийн заан Б.Эрдэнэбаяр
  24. Улсын заан Б.Батмөнх – Аймгийн заан М.Тэгшбаяр 
  25. Улсын заан Н.Түвшинбаяр  – Аймгийн хурц арслан О.Баярхүү 
  26. Улсын заан Т.Санчир  – Аймгийн арслан Б.Цэдэнсодном
  27. Улсын заан Б.Соронзонболд  – Аймгийн арслан Б.Отгонбаатар
  28. Улсын заан Ш.Уламбаяр – Аймгийн арслан Н.Баярбаатар
  29. Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй – Аймгийн арслан Б.Орхонбаяр
  30. Улсын харцага Н.Батзаяа – Аймгийн заан Н.Энхжаргал
  31. Улсын харцага Т.Баасанхүү– Аймгийн арслын Ж.Ням-Эрдэнэ
  32. Улсын харцага Ө.Даваабаатар – Аймгийн арслан Б.Бат-Орших
  33. Улсын харцага А.Бямбажав – Аймгийн арслан А.Отгонбаатар
  34. Улсын харцага Б.Одгэрэл– Аймгийн арслан Б.Бат-Амгалан
  35. Улсын харцага Б.Бат-Өлзий – Аймгийн арслан П.Иххантай 
  36. Улсын харцага Х.Гантулга – Аймгийн арслан Н.Ганзориг
  37. Улсын харцага Д.Бат-Эрдэнэ – Аймгийн арслан П.Мөнхбат
  38. Улсын харцага М.Бадарч – Аймгийн хурц арслан Н.Баттүвшин
  39. Улсын харцага О.Хангай– Аймгийн арслан Х.Батбаяр
  40. Улсын харцага Н.Золбоо – Аймгийн арслан Д.Батсүх
  41. Улсын харцага Ш.Мөнгөнбаатар – Улсын начин Д.Энхбаяр
  42. Улсын харцага Т.Бэгзсүрэн - Улсын начин А.Алтанхуяг
  43. Улсын начин Э.Энхбат - Аймгийн заан Б.Болдбаатар
  44. Улсын начин Ч.Хөхчирэнгэр - Цэргийн арслан Г.Жамбалдорж
  45. Улсын начин М.Эрдэнэбат - Аймгийн арслан М.Бямбадорж
  46. Улсын начин Б.Амарзаяа - Улсын начин Г.Баасандорж
  47. Улсын начин Ц.Одбаяр - Улсын начин Л.Батзориг
  48. Улсын начин Ч.Ганзориг - Аймгийн арслан П.Батсүх
  49. Улсын начин Б.Батжаргал – Аймгийн заан Л.Батсайхан
  50. Улсын начин Б.Ганхуяг – Аймгийн арслан Л.Жамбал
  51. Улсын начин Д.Анар – Аймгийн арслан С.Очирбат
  52. Улсын начин Д.Амарсайхан - Аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнэ
  53. Улсын начин Э.Ванданцэрэн - Аймгийн арслан Н.Хүрэлсүх
  54. Улсын начин Б.Чимэдвандан - Аймгийн арслан П.Өсөхбаатар
  55. Улсын начин Б.Хишигбаатар - Аймгийн арслан Э.Сумъяабат
  56. Улсын начин Б.Серик - Аймгийн арслан Х.Оргилболд
  57. Улсын начин Б.Бат-Эрдэнэ - Аймгийн арслан Н.Мустафа
  58. Улсын начин Д.Тамир - Аймгийн арслан М.Еркебулан
  59. Улсын начин Д.Амаржаргал – Аймгийн заан Э.Энх-Амгалан
  60. Улсын начин Д.Цэрэнтогтох - Аймгийн арслан Ц.Мөнхбаяр
  61. Улсын начин Б.Даваа-Очир - Аймгийн арслан Б.Тайван
  62. Аймгийн арслан У.Береке – Аймгийн арслан Ц.Сандагдорж
  63. Аймгийн арслан Э.Мөнхбаатар – Аймгийн арслан Д.Хүдэрбулга
  64. Аймгийн арслан Э.Ууганбаяр – Аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл

ДӨРВИЙН ДАВАА

  1. Дархан аварга Г.Өсөхбаяр – Цэргийн заан О.Батжаргал
  2. Улсын аварга Ч.Санжаадамба - Аймгийн заан Н.Энхжаргал
  3. Улсын аварга Г.Эрхэмбаяр– Аймгийн заан Э.Энх-Амгалан
  4. Улсын аварга Н.Батсуурь –  Аймгийн арслан О.Цэцэнцэнгэл
  5. Улсын аварга С.Мөнхбат - Аймгийн арслан Э.Сумъяабат
  6. Улсын арслан П.Бүрэнтөгс – Аймгийн арслан Д.Аззаяа
  7. Улсын арслан Э.Оюунболд  – Аймгийн арслан П.Батсүх
  8. Улсын арслан Ц.Содномдорж  – Аймгийн арслан Т.Сайханжаргал
  9. Улсын арслан Р.Пүрэвдагва  – Аймгийн арслан Ц.Сандагдорж
  10. Улсын гарьд Б.Гончигдамба – Аймгийн арслан Б.Бат-Орших
  11. Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ – Аймгийн арслан Н.Мустафа
  12. Улсын гарьд Ш.Жаргалсайхан – Аймгийн арслан П.Мөнхбат
  13. Улсын заан Н.Жаргалбаяр – Аймгийн арслан Т.Ядамсүрэн
  14. Улсын заан Б.Сайнбаяр – Аймгийн арслан Н.Баярбаатар
  15. Улсын заан М.Өсөхбаяр – Аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ
  16. Улсын заан Б.Батмөнх – Аймгийн арслан Б.Цэдэнсодном
  17. Улсын заан Н.Түвшинбаяр  – Аймгийн арслан Б.Бат-Амгалан
  18. Улсын харцага Б.Бат-Өлзий – Аймгийн арслан Б.Отгонбаатар
  19. Улсын харцага Х.Гантулга - Аймгийн арслан Н.Хүрэлсүх
  20. Улсын харцага М.Бадарч - Аймгийн арслан Б.Амгаланбаатар
  21. Улсын харцага О.Хангай - Аймгийн арслан М.Бямбадорж
  22. Улсын харцага Н.Золбоо - Аймгийн арслан Б.Бадамгарав
  23. Улсын харцага Ш.Мөнгөнбаатар - Аймгийн арслан А.Давааням
  24. Улсын харцага Т.Бэгзсүрэн - Аймгийн арслан Б.Тайван
  25. Улсын начин Э.Энхбат - Аймгийн арслан А.Отгонбаатар
  26. Улсын начин Ч.Хөхчирэнгэр - Аймгийн арслан Б.Орхонбаяр
  27. Улсын начин Б.Амарзаяа - Аймгийн арслан Э.Ууганбаяр
  28. Улсын начин Ц.Одбаяр - Аймгийн арслан Э.Мөнхбаатар
  29. Улсын начин Б.Батжаргал - Улсын начин Д.Цэрэнтогтох
  30. Улсын начин Б.Ганхуяг - Улсын начин Д.Тамир
  31. Улсын начин Д.Анар - Улсын начин Б.Серик
  32. Улсын начин Д.Амарсайхан - Улсын начин Б.Чимэдвандан


ТАВЫН ДАВАА

  1. Улсын аварга Ч.Санжаадамба - Цэргийн заан О.Батжаргал
  2. Улсын аварга Г.Эрхэмбаяр – Аймгийн арслан Н.Баярбаатар 
  3. Улсын аварга Н.Батсуурь – Улсын начин Б.Ганхуяг
  4. Улсын аварга С.Мөнхбат - Аймгийн арслан П.Мөнхбат
  5. Улсын арслан П.Бүрэнтөгс - Аймгийн арслан Д.Бадамгарав
  6. Улсын арслан Э.Оюунболд  - Аймгийн арслан Н.Мустафа
  7. Улсын арслан Ц.Содномдорж - Улсын начин Ц.Одбаяр
  8. Улсын гарьд Б.Гончигдамба - Аймгийн арслан Б.Тайван
  9. Улсын заан Н.Жаргалбаяр - Аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ
  10. Улсын харцага Б.Бат-Өлзий - Аймгийн арслан Б.Бат-Амгалан
  11. Улсын харцага Х.Гантулга - Аймгийн арслан Б.Цэдэнсодном
  12. Улсын харцага М.Бадарч - Аймгийн арслан А.Давааням
  13. Улсын харцага О.Хангай - Улсын начин Д.Цэрэнтогтох
  14. Улсын начин Э.Энхбат - Улсын начин Б.Амарзаяа 
  15. Улсын начин Д.Анар - Улсын начин Д.Амарсайхан 
  16. Аймгийн арслан Б.Орхонбаяр - Аймгийн арслан Ц.Сандагдорж

ЗУРГААГИЙН ДАВАА

  1. Улсын аварга Ч.Санжаадамба - Аймгийн арслан А.Давааням
  2. Улсын аварга Н.Батсуурь – Аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ
  3. Улсын аварга С.Мөнхбат - Аймгийн арслан Н.Баярбаатар
  4. Улсын арслан П.Бүрэнтөгс - Улсын начин Э.Энхбат
  5. Улсын арслан Э.Оюунболд  - Аймгийн арслан Б.Цэдэнсодном 
  6. Улсын арслан Ц.Содномдорж - Аймгийн арслан Б.Орхонбаяр
  7. Улсын гарьд Б.Гончигдамба - Улсын начин Д.Цэрэнтогтох
  8. Улсын харцага Б.Бат-Өлзий - Улсын начин Д.Анар

ДОЛООГИЙН ДАВАА

  1. Улсын аварга Ч.Санжаадамба - Улсын гарьд Б.Гончигдамба 
  2. Улсын аварга Н.Батсуурь - Улсын аварга С.Мөнхбат 
  3. Улсын арслан П.Бүрэнтөгс - Улсын арслан Ц.Содномдорж
  4. Улсын арслан Э.Оюунболд - Улсын начин Д.Анар

НАЙМЫН ДАВАА

  1. Улсын аварга Н.Батсуурь - Улсын гарьд Б.Гончигдамба  
  2. Улсын арслан Э.Оюунболд - Улсын арслан Ц.Содномдорж

ЕСИЙН ДАВАА

  1. Улсын аварга Н.Батсуурь - Улсын арслан Э.Оюунболд 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.