Ц.Нямдорж: Дахиад ч баривчилгаа үргэлжлэх юм шиг байна

2020/06/17
Share |
Хүмүүс:
Ц.Нямдорж: Дахиад ч баривчилгаа үргэлжлэх юм шиг байна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат нарыг ШШГЕГ-ын харяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, шалгаж байна. Түүнчлэн өнөөдөр /2020.06.17/ нэр дэвшигч Х.Бат-Ялалтыг цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан билээ.


Тэгвэл үүнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тайлбар өгчээ.

Тэрбээр "Шүүх, прокурорыг сонгуулийн үеэр ашиглаад эхэллээ. Шүүх энэ хэргүүдийг өмнө нь яагаад шийдээгүй юм. Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр баривчилж болохгүй гээд биччихсэн байхад заавал нэр дэвшигч нарыг бөөнөөр нь баривчилж, шүүх хурлыг нь хийж байгаа нь ямар учиртай юм.  Хоёр баривчилгаа боллоо. Дахиад ч гарах юм шиг байна" гэж ярьжээ. 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.