Кристен Стюарт Диана гүнжийн дүрийг бүтээнэ

2020/06/18
Share |
Хүмүүс:
Кристен Стюарт Диана гүнжийн дүрийг бүтээнэ

Дэлхий дахинаа 1990-ээд онд алдаршиж улс төр, хувцас загварын томоохон төлөөлөл болж байсан Диана гүнжийн тухай кинонд “Бүрэнхий” киноны жүжигчин Кристен Сьюарт түүний дүрийг бүтээхээр болжээ.

Энэхүү кино нь Диана гүнж хунтайж Чарльзаас салах шийдвэр гаргаж буй сүүлийн гурван өдрийн тухай өгүүлэх юм.

Диана гүнж 1995 оны арваннэгдүгээр сард харилцаанд нь ээдрээ үүссэн тухай ярилцлага өгсний дараа 1996 оны наймдугаар сарын 28-нд албан ёсоор салсан билээ.

Салснаасаа хойш жилийн дараа 1997 онд 36 насандаа Парис хотод авто машины ослоор амиа алдсан юм.

Диана гүнжийн тухай өгүүлэх уг киног Чилийн найруулагч Пабло Ларрейн найруулж буй бөгөөд 2021 оны эхний улиралд зураг авалт эхлэх аж.

Харин Чарльзийн дүрд тоглох жүжигчнийг сонгоогүй байна.

Найруулагч Пабло Ларрейн өмнө нь АНУ-ын Тэргүүн хатагтай Жаклин Кеннедигийн амьдралыг өгүүлэх “Жеки” киног 2016 онд найруулж байсан юм.


Эх сурвалж: CNA


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.