Халдвар нэмж илрээгүй, долоон хүн эдгэрлээ

2020/06/20
Share |
Хүмүүс:
Халдвар нэмж илрээгүй, долоон хүн эдгэрлээ

Коронавируст халдварын цаг үеийн мэдээ, мэдээлэл хүргэдэг Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр монгол Улсад халдварын шинэ тохиолдол нэмж илрээгүй бөгөөд долоон хүн эдгэрч, дараагийн шатлалын сувилалд шилжсэн талаар мэдээллээ.

Эдгээрсэн долоон хүний зургаа нь оюутан, нэг нь насанд хүрсэн иргэн байна. Зургаан оюутны дөрөв нь цэргийн сургуулийн сонсогч байна.

“Алтанбулгийн боомтоор орж ирсэн 42 жолоочийн сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан зургаан хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Одоогоор батлагдсан тохиолдол 204 байгаагаас эдгэрсэн 139 хүн байна. Эмчлэгдэж буй 65 хүн байна” гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ярилаа.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн вирус судлалын лабораторид, Дархан хотын салбар лабораторид 2020 оны зургаадугаар сарын 19-ний өдөр 62 хүнд шинжилгээ хийхээд коронавирус илрээгүй байна.

Дашрамд дуулгахад өнөөдөр тусгай үүргийн гурван нислэг Монгол Улсад газардана.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.