Бөгжний эзний “хоббит” 88 насандаа таалал төгслөө

2020/06/20
Share |
Хүмүүс:
Бөгжний эзний “хоббит” 88 насандаа таалал төгслөө

Их Британийн тайз, дэлгэцийн нэрт жүжигчин “Бөгжний эзэн” цуврал, “Харийнхан” киногоороо алдаршсан Йан Холм 88 насандаа таалал төгсчээ.

Амьдралийнхаа сүүлийн 10 жил түрүү булчирхайн хорт хавдартай тэмцэж хагалгаа амжилттай болсон ч удалгүй Паркинсоны өвчнөөр өвчилсөн билээ. Албан ёсны мэдээнд түүнийг Паркинсоны шалтгаанч өвчнөөр таалал болсон гэж мэдээлсэн байна.

Алдарт жүжигчнийг таалал болсны дараа Их Британийн Соёлын яам, Театр, кино урлагийн холбоо албан ёсоор эмгэнэл илэрхийлжээ.


Бөгжний эзэн болон Хоббитын цувралд тоглосон тэрбээр 1981 онд BBC радиод “Бөгжний эзэн” радио цувралд Фродо Баггинсын дүрд дуу оруулж байсан юм. Тэрбээр Их Британийн театрын урлагт томоохон нөлөө үзүүлсэн нэгэн бөгөөд 1967 онд “Ромео Жульет хоёр” жүжгийн Ромеогийн дүрд, 1997 онд “Лир Ван” жүжгийн Лир Ванд тоглож алдаршсан билээ.

Йан Холм нь Каннын кино наадам, Британийн Академийн шагналыг хоёр удаа хүртэж, Оскарын наадамд нэг удаа нэр дэвшиж байсан юм.

Түүнчлэн Британийн хамгийн дээд шагнал “Хөлөг Баатар” буюу “Сир” цолоор 1998 онд түүнийг соёрхож байжээ.


Эх сурвалж: BBC


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.