Генерал Б.Хурц нарыг шүүх хурал хойшиллоо

2020/06/22
Share |
Хүмүүс:
Генерал Б.Хурц нарыг шүүх хурал хойшиллоо

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц болон Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбилэг нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.06.22/ Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч хойшиллоо. Учир нь, оролцогчдын зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн тэдний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.  

Шүүх хуралд хохирогчоор Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас гадна С.Зориг агсны гэргий Б.Булган оролцсон юм.   

Шүүгдэгч Б.Хурц нарыг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэг тулгасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа юм.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!