С.Баярцогт нарыг үргэлжлүүлэн хорино

2020/06/22
Share |
Хүмүүс:
С.Баярцогт нарыг үргэлжлүүлэн хорино

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.06.22/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүгдэгч С.Баярцогтоос бусад нь шүүх хуралдаа оролцохоор ирсэн юм. Өөрөөр хэлбэл, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа нэр дэвшигч, шүүгдэгч С.Баярцогтыг шүүх хуралд нь авчираагүй бөгөөд түүний өмгөөлөгч Г.Орхон төлөөлж шүүх хуралд оролцлоо.  Тэгвэл шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг 14 хоногийн хугацаагаар хойшлуулах шийдвэрийг гаргалаа. Түүнчлэн шүүгдэгч С.Баярцогт нарыг үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэрийг гаргалаа.   

 

Өмнөх шүүх хурлаар Ерөнхий сайд асан С.Баяраас бусад шүүгдэгч болох С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын гурван нэр дэвшигчийг цагдан хорих шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг хойшлуулсан юм. Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!