Хүмүүс: |
2020 оны сонгуульд Хөвсгөл аймагт “Ард түмнээ хайрлая” намаас нэр дэвшсэн Л.Гүндалай ялагдал хүлээлээ. Тэрээр сонгуулийн сурталчилгааны үеэр Тайландын Бангкок хотод саатсан байсан бөгөөд цахим хуудсаараа дамжуулан сонгуулийн сурталчилгаагаа хийж байсан юм.
Эх орондоо ирсэн даруйдаа тусгаарлалтанд орсон бөгөөд согтууруулах ундаа хэрэглэн цахим хуудсаараа лайв хийсэн удаатай. Лайв хийхдээ "Өнөөдөр миний баярын өдөр. Би нутагтаа ирсэн. Намайг ирүүлэхгүй, суудал өгөхгүй байх гэж бодсон. Би хүний эрхэнд байсан. Суудал горьдоод чимээгүй, амаа хамхиад сууж байсан. Шүүмжилчихвэл бүр ирэхгүй, зуучих болов уу гэж бодоод би тэвчиж байсан. Би Монголд хайртай, Элстэй газар шээх сайхан, Эзэнгүй газар баах сайхан" хэмээн ярьсандаа тайлбар хийж, нэгэнт тусгаарлалтанд 20 хоног байх учраас ганц шил юм нуугаад аваад орчихсон гэдгээ нуулгүй ярив.
Тэрээр “Онгоцонд суух хүртлээ айж байсан, эх орондоо хөл тавихад уйлмаар л байсан, би 130 хоног монгол хоол идээгүй, монгол махаар хийсэн бүх хоолыг идэж байгаа” хэмээн Zindaa.mn сайтад сонгуулийн дүн болоод тусгаарлалтанд байгаа талаараа өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Дэлгэрэнгүй ярилцлагыг https://zindaa.mn/3alk уншина уу.