”The Hu” хамтлаг хандивын тоглолт энэ сарын 28-нд болно

2020/06/26
Share |
Хүмүүс:
”The Hu” хамтлаг хандивын тоглолт энэ сарын 28-нд болно

“The Hu” хамтлагийн дэлхийг тойрон аялах тоглолт цар тахлын улмаас хойшилсон тул Австрали улсад хөл хорионд багагүй хугацааг өнгөрөөсөн билээ. Тэд өнгөрөгч тавдугаар сард Франкфуртын тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн бөгөөд тусгаарлалтаас гарсан даруйдаа хандивын тоглолтоо хийхээр төлөвлөж байсан ч сонгуулиас болоод түр хойшлогдоод байсан бол тоглолтын тов гарчээ. “The Hu” хамтлаг хандивын онлайн тоглолтоо энэ сарын 28-нд 22.00 цагаас “White Rock Center”-т хийхээр болж, тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Хүрээ энтертайнмент” компани ажиллаж, МҮОНРТ хамтран орон даяар шууд дамжуулан хүргэнэ. 

Хамтлагийн залуус хандивын тоглолтоос олсон орлогоо "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх үйлсэд зориулж, Улсын Онцгой комисст хандивлахаа мэдэгдээд буй.


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.