Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс ОНЦЛОХ ЭШЛЭЛ

2020/06/30
Share |
Хүмүүс:
Ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс ОНЦЛОХ ЭШЛЭЛ

УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ парламентын анхдугаар чуулган өнөөдөр нээлтээ хийж байна. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм. Түүний хэлсэн үгнээс онцлох эшлэлийг та бүхэнд хүргэж байна.

  • Цаг алдалгүй шуурхай, үр дүнтэй ажиллах, зөвхөн зөв шийдвэр гаргах ёстой хариуцлагатай цаг үед та бүхэн хууль тогтоогч боллоо.
  • Иргэдийнхээ боломжийг хулгайлж, урдуур нь орж өөрсдөдөө ашиглах бус иргэддээ үйлчлэх, тэдэнд илүү их боломж олгох ёстойг хатуу сануулъя.
  •  Хуульд УИХ-ын гишүүд гэмт хэрэг үйлдэж байхад нь үйлдэл дээрээ баригдсан үед л хуулийн хариуцлага хүлээлгэхээр заасан нь гэмт хэрэг үйлдэх нөхцлийг бүрдүүлсэн заалт гэж ойлгогдохоор байна.
  • Өнгөрсөн хугацаанд УИХ-ын 27 гишүүн түүний хамаарал бүхий иргэн, хуулийн этгээдээр дамжуулан нийтдээ 1170 тендер авсан нь тогтоогдсон.
  • 2004, 2008, 2012, 2016 оны УИХ-д сонгогдсон гишүүдийн 42 нь нэг буюу түүнээс дээш тусгай зөвшөөрлийг өөрсдийн хамаарал бүхий этгээдээр эзэмшдэг болон эзэмшиж байгаад бусдад шилжүүлжээ.
  • УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн 606 хүний дундаас 27 нь 31 гэмт хэрэгт холбогдож хуулийн байгууллагад шалгагдсан.
  • Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн сурталчилгааны туршид олон нийтийг мэдээллээр хангах үүргээ мөн биелүүлсэнгүй. Маргаантай асуудлуудад ч хариулт өгсөнгүй.
  • Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага огцрох ёстой. 2009 оноос хойш СЕХ-ны удирдлага солигдоогүй нь өнөөгийн ялзрал, “надад хэн хэлэх вэ” гэх хандлага үүсгэжээ.
  • Ард түмний төлөөллийн байгууллагадаа итгэх итгэлийг анхнаас нь булингартуулж, эргэлзээ үүсгэдэг байдлыг таслан зогсоохоос өөр арга байхгүй.
  • МАН өнгөрсөн найман жилийн хугацаанд засаглаж асар их хариуцлага үүрэг хүлээж байгааг зориуд та бүхэнд сонордуулъя.
  • Олонх болсондоо эрдэлгүй, хүчээр түрэлгүй, цөөнхөө хүндэтгэж дэлхий дахин болон улс эх оронд нүүрлэсэн эдийн засгийн хямралыг даван туулах оновчтой шийдвэр гаргах итгэл хүлээлгэснийг мартаж болохгүй.
  • Ардчилсан нам сөргөлдөх талцахаас илүүтэй ойлголцох, хамтрах чиглэлийг эрхэм болгож ажиллахыг хүсэж байна.
  • Цаашид ардчилсан үзэл баримжаатай намууд эвсэж ажиллах, хүчээ тарамддаг арга барилаас салах шаардлага тулгарч байна.
  • Энэ удаагийн УИХ-ын сонгуулиас ард түмний 54 хувийн дэмжлэгийг авсан нам, эвслүүд гээгдэж байгаа нь сонгуулийн тогтолцооны гажуудал гэж үзэхээс арга алга.
  • Одоо экспортын орлогыг нэмэгдүүлэх, гарцыг тэлэхэд бүхнийг зориулах хэрэгтэй.
  • Экспортын орлого л эдийн засгийн хямралыг хохирол багатай туулахад тусална.
  • Төмөр замын бүтээн байгуулалтын ажлаа үргэлжлүүлэх үүрэг УИХ, Засгийн газарт оногдож байна.
  • УИХ-ын гишүүд ээ, та бүхэнд улс орны эдийн засгийг өөд нь татах, иргэдийн амьжиргааг дордуулахгүй байх түүхэн үүрэг тулгарч байна.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.