ФОТО: Таиландад ордон музей үнс болтлоо шатжээ

2020/07/02
Share |
Хүмүүс:
ФОТО: Таиландад ордон музей үнс болтлоо шатжээ

Таиландын Паттая хотод 2000 онд 64 сая ам.долларын өртөгтэй баригдсан Бан Сукхавади ордон музей дотроосоо үнс болтлоо шатжээ. КОВИД-19 цар тахлын улмаас хаалгаа барьсан ордон музей дахин нээгдэх өдрийн өглөө орон нутгийн цагаар 10.30 цагт шатсан байна. Гал бурхны шашны тахилын эд зүйлсийн агуулахад гарч, гурван давхар барилгад асар түргэн хугацаанд тархжээ.

Галыг хоёр гаруй цагийн дараа унтраасан бөгөөд музейн дотор хэсэг бүрэн шатсан аж. Барилгыг хоёр тэрбум батаар даатгуулсан байжээ.

Ордон музей гал гарах үед хаалгаа хараахан нээгээгүй байсан ба дотор нь байсан зургаан ажилтан аюулгүй газар гарч амжжээ. Галын шалтгаан болон хохирлын хэмжээний талаар одоогоор мэдээлэл гараагүй байна.

Бан Сукхавади ордон музейг 2000 онд Таиландын тэрбумтан, тахианы махны томоохон үйлдвэрийн эзэн, сайн үйлстэн Пання Чотитхеван барьжээ. Түүний “Saha Farms” компани сүлжээ фермийн аж ахуй эрхэлдэг бөгөөд Япон, Өмнөд Солонгосын тахианы махны томоохон нийлүүлэгч аж. Бан Сукхавади ордон музей гаднын болон дотоодын жуулчдын үзэж сонирхдог гол үзмэрийн газруудын нэг болжээ.

 

 

 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.