Эрүүл мэнд бол гэнэн залуусын толгойлох салбар биш ээ

2020/07/02
Share |
Хүмүүс:
Эрүүл мэнд бол гэнэн залуусын толгойлох салбар биш ээ

УИХ-ын ээлжит сонгууль өндөрлөж, ялалт байгуулсан эрх баригч намаас У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад улираан томилохыг 100 хувийн саналаар дэмжлээ. Цар тахлаас үүдэлтэйгээр улс орны эдийн засагт ч таагүй нөлөөлөл бий болж буй энэ үед тэрээр Засгийн газраа хурдхан шиг эмхлэн байгуулахаар зэхэж байна Шинэ Үндсэн хуулиар Засгийн газрын гишүүдийн дөрөв нь “Давхар дээл”-тэй, бусад нь парламентын гаднаас буюу “Дан дээл”-тэй байх юм. Цаг үеийн байдлаас үүдэн Сангийн яамнаас эхлээд чиг үүргийн сайдуудыг тун оновчтой томилохыг хичээж байгаа нь ойлгомжтой.

Тэгвэл зөвхөн санхүү, бүтээн байгуулалтын чиглэлд анхаарсан томилгооноос илүү чухал зүйл бол эрүүл мэндийн салбар. Тэр тусмаа цар тахлын үед Эрүүл мэндийн яамыг толгойлох сайд салбартаа ажилласан, мэргэжлийн, буурьтай гээд олон талаас нь анхаарч томилох зүй ёсны шаардлага бий. Д.Сарангэрэл сайдын хувьд болзошгүй өвчний үед салбараа чадварлаг удирдаж байгаа ч өнөөгийн нөхцөл байдал, Шинэ Үндсэн хуулиас үүдэлтэйгээр үргэлжлүүлэн албаа хаших боломжгүй болж байгаа нь санаа зовох асуудал мөн. Тиймээс түүний орыг залгах хүн хэн байх ёстой вэ гэдэг тал дээр эрх баригчид тун нухацтай хандах хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим хуудас, зарим эх сурвалжуудын дурдаж байгаагаар хэд хэдэн хүний нэрийг “батлан” дурдсан нь хиртхийхэд хүргэлээ. Үүний тэргүүн эгнээнд өдгөө Нэгдүгээр эмнэлгийн даргаар ажиллаж байгаа Т.Мөнхсайхан гэх залууг Эрүүл мэндийн сайд болно гэх мэдээлэл байгаа нь ихээхэн анхаарал татахын зэрэгцээ айдаст хүрэв.

Гэмтлийн эмнэлгийг богино хугацаанд түр орлон гүйцэтгэж байсан энэ залуу стратегийн чухал салбарыг удирдах хэмжээнд хүрээгүй, дэндүү балчирдана гэдгийг хаа хаанаа мэддэг баймаар. Ид онохоосоо алдах нь их, алдаан дээрээ суралцах насан дээрээ яваа залуу хүнд энэ эмзэг салбарыг толгойлуулахгүй  биз хэмээн тайтгарч сууна. Мөрөөдлөө ярьсан байх. Дэлхий нийтэд дэгдсэн болзошгүй өвчин төдийгүй салбарын үй олон асуудал тулгарч байгаа энэ үед нийгмийн хамгийн эмзэг салбарыг нас шүд нь гүйцээгүй залууд өгөөд алдана гэдэг ямар ч төрд байхгүй биз ээ. Т.Мөнхсайханы хувьд нас дэндүү залуугаас гадна туршлага алга. Харин түүнд захиж хэлэхэд хэрвээ өндөр санаагаа татаж, удирдаж байгаа эмнэлгийнхээ учрыг эхлээд олчихдог болох хэрэгтэй. Нэг эмнэлгийг түр орлон гүйцэтгэж нөгөөд нь ирээд жил ч болоогүй ажиллаж байгаа л залуу хүнд хэтэрхий томдсон санаа шүү.

Тэгвэл нөгөө талаас Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Н.Хүрэлбаатар мөн санаархаж байгаа гэх. Авлига албан тушаалын хэрэгт холбогдож, толгойтой бүхэнд нүдлэгдсэн энэ нөхөрт яагаад ч тохирох билээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гол зарчим бол “Шударга ёс, тогтолцооны зарчим, авлигагүй төр” учраас сайд асан Н.Хүрэлбаатар энэ санаагаа эртхэн татсан дээр. У.Хүрэлсүх сайдын баг ч шударга бус зүйлтэй тэмцэж, авлига албан тушаалын хэрэг өдүүлсэн бүгдийг төрөөс зайлуулж байгааг бид харж байна. Ямартай ч эрүүл мэнд бол Т.Мөнхсайхан шиг нялхаст томдож, Н.Хүрэлбаатар шиг “нүдлэгдсэн” нөхдөд халтай салбар. Уг нь эрх баригч намд эрүүл мэндмйн салбарыг удирдаад явах чадвартай, туршлагатай, боловсролтой хүмүүс олон байгаа даа. Яамныхаа удирдлагын багт ажиллаж байсан, гадаад дотоодод боловсорсон, салбартаа анхан шатнаас нь дараалан ажилласан гээд дурдахад  цөөнгүй бий.


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Монгол хүн Цогцэцэг Сайд хийж байсан туршлагатай эмч шүү дээ. Бас1 нөхөрт зааж сургаж цаг алдаж байхаар Өлүүхэн хийж байсан даа.
IP:202.179.25.125  2020-07-02 15:26:46
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.