Дэлхийн тэргүүн баян хүний хөрөнгө 172 тэрбум ам.долларт хүрчээ

2020/07/02
Share |
Хүмүүс:
Дэлхийн тэргүүн баян хүний хөрөнгө 172 тэрбум ам.долларт хүрчээ

Дэлхийн тэргүүн баян хүнээр гурван жил дараалан тодорсон Жефф Безосын хөрөнгө 171.6 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд амжилт тогтоожээ.

Блүмберг агентлагаас гаргадаг “Bloomberg Billionaires Index” жагсаалтыг тэргүүлж буй Жефф Безосын хөрөнгө өнгөрсөн оны есдүгээр сард 167.7 тэрбум ам.доллароор үнэлэгдэж, дээд амжилт тогтоож байсан юм. “Amazon” компанийн тэргүүн Безосын хөрөнгө тус компанийн хувьцааны үнэ 4.4 хувиар буюу 2878.7 ам.долларт хүрч, нэмэгдсэн тул ийн өсжээ.

Энэ оны эхний хагас жилд Безосын хөрөнгө 56.7 тэрбум ам.доллароор нэмэгджээ. Их хямралаас хойш тохиож буй эдийн засгийн уналтын энэ үед АНУ-д орлогын ялгаа нэмэгдэж буйг илтгэж байна гэж Блүмберг агентлаг онцолсон байна.

Өнгөрсөн тавдугаар сард “Comparisun” жижиг бизнест зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани Жефф Безосын хөрөнгө 2026 он гэхэд нэг их наядыг давж, дэлхийн анхны их наядтан болно гэж мэдээлж байсан билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.