А.Адъяасүрэн: Юм хэтрэхээр утгаа алддаг. Тунг нь тааруулахыг та бүхнээс хүсьe

2020/07/03
Share |
Хүмүүс:
А.Адъяасүрэн: Юм хэтрэхээр утгаа алддаг. Тунг нь тааруулахыг та бүхнээс хүсьe

УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан 75 гишүүн тангараг өргөх үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, С.Ганбаатар нарын хөгжилтэй бичлэг цацагдсан. Энэхүү бичлэгээс сэдэвлэсэн хошин зургууд сошиалд газар аваад байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн өөрийн цахим хуудсаараа дамжуулж тайлбар хийжээ.

Тэрбээр "Өглөөний мэнд. Энэ зургуудыг тавиагүй бол сошиал мeдиад хүн биш болж байгаа юмаа даа. Маш олон зураг, эeрэг сэтгэгдэл ирж байна. Бас сөрөг хандлага ч байна. Ширээний найзтайгаа та бүхэнд санамсаргүй инээд хөөр бэлэглэжээ. Комик ном болох шахуу олон хувилбар гарч байгаа нь сүүлдээ утгаа алдлаа. Миний биe Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороонд орсон. Ажил ид өрнөж байна. Юм хэтрэхээр утгаа алддаг. Давс, чихэр тун нь хэтрэхгүй байвал төгс амт гарна. Тунг нь тааруулахыг та бүхнээс хүсьe" гэжээ.


 

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.