Төрийн сайдын суудал гэнэн бандийн мөрөөдөх зүйл биш

2020/07/07
Share |
Хүмүүс:
Төрийн сайдын суудал гэнэн бандийн мөрөөдөх зүйл биш

Сонгуулийн чимээ нэгэнт алсарч, олонхи болсон эрх баригчид дараа, дараагийн ажилдаа нэгэнт шуударчээ. Ерөнхий сайдын зүгээс санаачилсан хуулийн төслийг УИХ хэлэлцэхийг дэмжсэнээр ирэх дөрвөн жилд Монгол Улс 14 яам, 17 сайдтай ажиллахаар боллоо. Харин УИХ-ын энэхүү дэмжсэн тогтоолтой дөрөө харшуулан сайдад горилогчдын цуваа хурдаа авав. Шинэ Үндсэн хуулийн дагуу энэ Засгийн газарт Ерөнхий сайдаас гадна дөрөвхөн сайд “Давхар дээл” өмсөж, бусад нь “Дан дээл”-тэй буюу парламентын гаднаас томилогдох учиртай. Тиймээс амных нь салиа арилаагүй, ажлынхаа арга барилыг олоогүй банди нар сайдын суудал мөрөөдөж гүйх нь даанч эмгэнэлтэй. Тэдний нэг бол өдгөө Улсын нэгдүгээр эмнэлгийн даргаар ажиллаж байгаа Т.Мөнхсайхан гэгч залуу гэдгийг тал, талын эх сурвалж хэллээ.

Учир нь өдгөө сайдын алба залгуулж байгаа Д.Сарангэрэл нэгэнт албаа давхарлах боломжгүй болсон учраас ийнхүү Нэгдүгээр эмнэлгийн дарга гэх томдсон албатай, хэтэрсэн санаатай бандид сайдын суудлыг залгамжлуулан өгөх тухай эх сурвалж мэдээлсэн. Монгол Төрийн сайдын алба гэдэг ах дүү, амраг садангийн нэг нэгэндээ залгамжилж үлдээдэг өв үү. Нэгэндээ барьдаг бэлэг үү. Сүйн инж, хуримын бэлэг үү. Ёстой ойлгох юм алга.

Т.Мөнхсайхан нь Гэмтлийн эмнэлэгт эмчээр ажиллаж байгаад “60 тэрбум”-ын бүлэглэл мандаж ахуй цагт А.Цогцэцэг сайдын таалалд нийцсэн учраас  Гэмтлийн эмнэлгийн даргын Үүрэг гүйцэтгэгчээр томилогдож байв. Тэрээр бүлэглэл нуран унах үед өдгөөгийн сайд Д.Сарангэрэлийн таалалд ахин нийцэж, албаа томруулан, Нэгдүгээр эмнэлгийн даргаар томилогдож байжээ. Ажил мэргэжлийн хувьд туршлага нимгэн, улс төрийн хувьд бүр ч туршлагагүй нэг мөрөөдөгч сайдын сунгаанд нэр нь дуулдах нь хачирхалтай. Нийгмийн хамгийн эмзэг салбарыг туршлага нимгэн залуу хүн удирдана гэдэг санаанд даанч багтахгүй. Хамгийн наад зах нь төр, засгаас явуулж байгаа бодлого шийдвэр, бүлэглэл фракцтай ойлголцох гээд улс төрийн туршлага ч энэ албанд юун юунаас хэрэгтэй зүйл. Улс төр л болсон хойно анхаарах зүйлийн нэг бол энэ юм. Тэгээд ч Монгол Төрийн сайдын алба гэдэг хэн нэгэн дуртай бандийг ажлын дадлага суулгаж, туршлагжуулж мандуулахын тулд байдаггүй юм. Тэр тусмаа ард түмний эрүүл мэнд гэдэг хэн нэгэн албан тушаалд донтогчдын хүсэл сонирхлыг хангаж байдаг тоглоом биш.

Эрх баригчид үнэхээр л залуусаа дэмжиж байгаа юм бол эрүүл мэндийн салбарт олон жил ажиллаж зовлон жаргалыг нь мэдэрсэн залуус дүүрэн байна. Тэр тусмаа МАН-ын дэргэдэх НАМОХ, НАМЗХ дамжиж намд зүтгэсэн үй олон залуус ажилгүй, албан тушаалгүй зүтгэсээр л явна. Тэднээсээ томилоход буруудах юун. Гэтэл бүлэглэл дамжин крандуулж явсан хаа хамаагүй нөхрийг гаднаас намынх нь нэг кадар санал болгоод гүйж байна гэдэг утгагүй. Тэгээд ч улс төр, Төрийн өндөр дээд албан тушаал гэдэг насны буурь сууж, ажил албан тушаалын хор нь гарсан хүмүүсийн залгуулах алба юм. Төрийн сайдын алба гэдэг бол гуч гаруйхан настай залуусын нугалах зүйл биш. Тэдэнд сурах, мэдэх зүйл их байна, ажиллах шаардлага бүр их байна. Ерөөсөө буурь сууриар залгуулах алба бол эрүүл мэнд юм.

С.Баяр


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zub shde zub duu tm shde
IP:43.228.131.90  2020-07-07 09:52:57
gal teneg mungunii bandi avligaar suuna daa udahgui
IP:66.181.171.26  2020-07-07 11:49:56
dndn Zaluu hvn gehed ih zuil hiisen yumtai hvn shvv yu ch medku malnuudaa
IP:66.181.187.88  2020-07-08 10:59:37
Хөгжил С.Баяр гуай яасан их шатаж байхын бодвол их нас намбатай хүн бололтой 37 настайдаа та юу хийж явснаа нэг санана уу. Миний л мэдэхийн ГССҮТ, 1р эмнэлэг 2 сүүлийн жилүүдэд танигдахын аргагүй өөрчлөгдөж бгаа, сайн талруугаа. Өвөө нар өмхийртлөө дараад муулаад блгүй зааж зөвлөж дэмжвэл сайнсан. Бид нэг эх оронтой нэг л чин хүсэлтэй, 37р дайрдаггүй 58 нас байдаг бил үү?!
IP:202.9.47.6  2020-07-08 13:23:01
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.