Л.Халтар цэвэрлэгчээс сайд болтлоо дэвшлээ

2020/07/08
Share |
Хүмүүс:
Л.Халтар цэвэрлэгчээс сайд болтлоо дэвшлээ

УИХ-ын чуулган хуралдаж байна. Хуралдаанаар Засгийн газрын сайдуудын томилгоог хэлэлцэж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайд нарын танилцуулгыг хийж байна. Тухайлбал Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшсэн Л.Халтар нь Улаанбаатар төмөр замд анх цэвэрлэгчээр ажиллаж байгаад дараа нь ачигч болж улмаар дарга, захирал болтлоо дэвшжээ. 

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДАД НЭР ДЭВШИЖ БУЙ Л.ХАЛТАРЫН НАМТАР

Ховд аймгийн Дарви суманд 1965 онд төрсөн. Ам бүл 5, Дээд боловсролтой.

Төгссөн сургууль:

  • 1983 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг төгссөн.
  • 1990 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Зам харилцааны их сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер;
  • 1993 онд Удирдлагын хөгжлийн институтийг Бизнесийн менежер мэргэжлээр тус тус төгссөн;
  • 1999 онд Эрхүү хотод Зам харилцааны их сургуульд докторын зэрэг хамгаалсан

Ажилласан байдал:

  • 1983 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Захиргааны хэлтэст цэвэрлэгч
  • 1983-1985 онд мөн хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Худалдааны баазад ачигч
  • 1990-1992 онд “УБТЗ” ХНН-ийн Төмөр замын коллежид багш
  • 1992-1993 онд “УБТЗ” ХНН-ийн Ачиж, буулгах ангийн орлогч дарга
  • 1993-2006 онд “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зуучийн төвд захирал
  • 2006-2018 онд “УБТЗ” ХНН-ийн Удирдах газарт орлогч дарга
  • 2018 оноос одоог хүртэл Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байна.

агнагдсан байдал:

  • Монгол Улсын Засгийн газрын шагнал “Хүндэт төмөр замчин” хүндэт тэмдэг;
  • Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөл;
  • Олон улсын бөхийн холбооны Загалмай одон;
  • Төрийн дээд шагнал “Алтан гадас одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”;
  • Оросын Холбооны Улсын Найрамдал одонгоор тус тус шагнуулж байсан.

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Kkk Vnen l bgaadaa
IP:66.181.161.65  2020-07-08 20:57:57
Kkk~d Huurtssaaar bgaad bid iim boljee.bi bas anh unshaad yag ingej bodson.manaih ymar tashiisen shudarga oron ch bish de ydaj bhad!
IP:114.247.184.129  2020-07-09 08:23:07
hi iim.amidral medeh.humuus devshih n zov
IP:14.0.43.96  2020-07-09 09:19:59
Vvvvv Sain l bn ezen hicheewel zaya zuv
IP:66.181.161.93  2020-07-09 12:12:13
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.