Элдэв эм, үнэтэй витамин биш ОРГАНИК ШҮҮСИЙГ байнга хэрэглэхэд шаардлагатай эрдэсээ нөхөж чадна

2020/07/16
Share |
Хүмүүс:
Элдэв эм, үнэтэй витамин биш ОРГАНИК ШҮҮСИЙГ байнга хэрэглэхэд шаардлагатай эрдэсээ нөхөж чадна

Монголчууд бид буруу хооллож, эрдэс тэжээлийн зохист харьцаагаа барьж чадахгүй байгаагийн тод жишээг таван хүн тутмын гурав нь илүүдэл жинтэй  гэсэн тоо баримтаас харж болно. Томчууд төдийгүй хүүхдүүд ч илүүдэл жиндээ түүртэх болсон нь илт анзаарагдах боллоо. Хотжилт, амьдралын хэв маягийн өөрчлөлтийг дагасан сөрөг үзэгдлийн нэг нь таргалалт, түүнээс үүдсэн өвчлөл болчихлоо. Бид хүнс тэжээлээ зөв сонгож, зөв хэрэглэхгүй бол амандаа хийж буй хоолоороо дамжуулан өөрийгөө бага багаар хөнөөж байна гэвэл хилсдэхгүй.

Таргалалттай тэмцэх гэж хүмүүс мацаг барих, хоолны дэглэм барих, дасгал хөдөлгөөн хийх гээд олон аргаар үздэг. Харин нэг маш чухал зүйлийг орхигдуулаад байдаг. Энэ бол эслэг ихтэй хүнс, жүүсний хэрэглээгээ нэмэгдүүлэх юм.

Бид хүнсэнд агуулагдах шимт бодис ярьдаг. Үүнд, уураг, өөх тос, нүүрс ус, амин дэм, эрдэс гэх мэт багтана. Мөн хүнсний эслэг гэсэн бүлэг бий. Эслэг нь зүрх судсыг эрүүл байлгаж, цусан дахь өөх тос, холестерины хэмжээг зохицуулдаг учраас хүний идсэн өөх, тосыг бүгдийг биед шингээхгүй зохицуулдаг. Монголчууд голдуу мах, гуриланд суурилсан хоол иддэг учраас өтгөн хаталт ихтэй. Харин эслэг нь гэдэсний хананд даралт үзүүлж, гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг, ходоод гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг шидтэй. Эслэгийг зөвхөн ургамлын гаралтай хүнснээс л авна. Амьтны гаралтай хүнсэнд эслэг гэж байдаггүй. Эслэг нь үр тариа, буурцагт ургамлын хальс, хүнсний ногоо, жимсний цул хэсэгт ихээр агуулагддаг.

Сүүлийн үед манайхан японы Кагомэ Аожиру шүүсийг түлхүү хэрэглэх болсон нь эслэгийн ач холбогдлыг мэдэрч эхэлсэнтэй холбоотой болов уу.  Кагоме Аожирү шүүсний найрлагад хоёр төрлийн жимс, дөрвөн төрлийн ногоон ургамал багтдаг учраас эслэгийн хэмжээ маш өндөр. Энэ ундааг уусны дараа хоолны шингэц сайжирч, цанхайх, цатгалдах, хийгээ гаргах гэх мэт таагүй мэдрэмжээс бүрэн сална.Та боддоо, эслэг ихт Аожүри шүүснээс 180 граммыг уухад л тухайн хүний нэг өдрийн хэрэгцээт төмөр, кальци, С амин дэмийн хэрэгцээг бүрэн хангадаг. Яг үнэндээ бид төмөр кальцийнхаа хэрэглээг хангах гэж элдэв эм, үнэтэй витамин хэрэглэх шаардлагагүй байгаа биз.

Аожирү шүүсний хамгийн гол хүнсний ногооны төрөлд багтдаг навч нь кели буюу буржгар баацай агуулсан байдаг ба кели ногоо нь хамгийн их амин дэм, эрдэсээр баялаг. Кели нь байцаа болон брокколины төрөлд багтдаг бөгөөд 100г тутамд ногдох витамин С нь байцаанаас 2 дахин, Кальци нь 5 дахин, Бета каротин нь 59 дахин илүү байдаг ногоон өнгийн навчит ургамал юм.  

Мөн Аожирү шүүсийг тогтмол хэрэглэснээр гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж өтгөн хатахыг зогсооно, гэдсэн дэх ашигтай нянгийн өсөлтийг дэмжинэ, цусан дах тос, холестрин, сахарын хэмжээг багасгана, усны сахарын хэмжээг багасгана. Мөн  биеэс хорт бодисыг гадагшлуулна. Ходоод гэдэсний үйл ажиллагаа хэвийн явагдаж, хортой зүйлсээ сайн гадагшлуулахаар  бидний арьс хүртэл гэрэлтэж  эрүүлжиж, дархлаа сайжирдаг. Тэгэхээр бүх насныхан хэрэглэхэд тохиромжтой байх нь. Мөн таргалалтаас үүдэлтэй өвчлөл, хорт хавдраас сэргийлнэ.   Энэ мэтчилэн олон давуу тал, ач холбогдол, бодитой нөлөөллийг дурьдаж болох нь ээ.

Тиймээс бүгдээрээ өдөр тутмын хүнсэндээ эрүүл мэндэд чухал үүрэгтэй эслэг ихтэй бүтээгдэхүүн тогтмол хэрэглэе.

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.