Нярай хүүхдээ санаатайгаар гудамжинд хаясан байжээ

2020/07/28
Share |
Хүмүүс:
Нярай хүүхдээ санаатайгаар гудамжинд хаясан байжээ

Дорнод аймагт нярай хүүхдээ гудамжинд орхиж явсан хэрэг гарчээ. Тус аймгийн харьяат 28 настай эмэгтэй Б гэгч нь гурван сартай хүүгээ хүнсний дэлгүүрийн урд талд орхиж явсан байсныг дэлгүүрийн эзэд олж, цагдаагийн байгууллагад өгчээ. Улмаар цагдаагийнхан хүүхдийн эцэг эхийг шуурхай эрэн сурвалжилж, олсон байна.


Шалгалтын явцад хүүхдийн ээж хүүхдээ санаатайгаар хаясан болох нь тогтоогджээ. Хэргийг Дорнод аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байгаа ба хүүхдээ хаяхыг завдсан эмэгтэйд эрүүгийн хариуцлага хүлээлгэх аж.


Монгол Улсын хүн бүр Үндсэн хуулиар хүүхдээ асран хамгаалах, үүргийг хүлээсэн байдаг. Эцэг, эх төрсөн хүүхдээ хогийн саванд хаяна гэдэг бол ёс суртахууны хувьд байж боломгүй асуудал. Үүнийг хуулиар зохицуулсан байдаг. Тодруулбал, Үндсэн хуульд иргэн бүрийн журамт үүрэг гэж бий. Мөн Гэр бүлийн тухайн хуулийн 26 дугаар зүйлд “Хүүхдээ хүмүүжүүлэх эрх үүрэг” гэж тодорхой заалт бий. 26 дугаар зүйлийн хоёрдугаар хэсэгт эцэг, эх дараахь үүргийг хүлээдэг. 26 дугаар зүйлийн хоёрдугаар хэсгийн нэгт “Хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх”, хоёрдугаар хэсгийн хоёрт “Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” , хоёрдугаар хэсгийн гуравт “Хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох”, хоёрдугаар хэсгийн гуравт, “Хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах” гэж байна. 26 дугаар зүйлийн гуравдугаар хэсэгт, “Эцэг эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэдтэйгээ хэрцгий харилцах, эцэг эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно” гэж заасан байдаг. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ эрүүл чийрэг өсгөж, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх нь иргэн хүн бүрийн үүрэг бөгөөд цаашлаад эцэг эх байх эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авдаг байна.

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
g buzar em
IP:64.119.24.131  2020-07-29 00:29:54
i eej boloh sonirholgui, eej bolj chadamjgui humuust unegui abort hiij, unegui jiremslehees hamgaalah zuiliig taviad ogoh heregtei
IP:14.0.47.22  2020-07-29 18:31:39
9999999 DORNODIIN XYYXNUUDED NEG IIM UVCHIN SHIG YUM BAINGA AJIGLAGDDAG SHUU. MANAI XAMAATNII AX BAS L DORNODIIN GEED NEG XUUXEN AVCHIRSAN, XUUXEDTEI BOLCHIXOOD ULGIITEI BAIXAD NI XAYAD YAVCHIXAJ BILEE. EMEGTEI XUN UR XUUXDEE YAJ INGEJ JAAXAN, ULAAN NYALZRAI BAIXAD NI XAYAD YAVJ CHADDAG BN AA!!!!
IP:75.170.100.105  2020-08-01 10:57:10
Hun Dornodiin huuhnuud er n huuhdee hyachdag um bishu ?
IP:139.5.219.150  2020-08-01 15:48:39
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.