Чөлөөлөх дайны ач холбогдлын талаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна

2020/08/05
Share |
Хүмүүс:
Чөлөөлөх дайны ач холбогдлын талаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна

ОХУ-ын Холбооны гүйцэтгэх засаглалын “Россотрудничество” агентлагийн санаачилгаар БХЯ-ны Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн дэргэдэх Эрдэм Шинжилгээний Хүрээлэнтэй хамтран “Чөлөөлөх дайн-1945. Монгол Улсын тусгаар тогтнол” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.

Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны түүхэн 75 жилийн ойн хүрээнд БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвтэй хамтран ажиллаж таатай орчноо бий болгосон “Россотрудничество”-гийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын санаачилгаар энэ удаа Дэлхийн II дайны төгсгөл, 1945 оны Чөлөөлөх дайны 75 жилийн ойн хүрээнд хамтран зохион байгуулах ажлуудаа товлолоо.

Үүнд, Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ирэх сард зохион байгуулах, ЭШХ-д тавигдах олон улсын эрдэмтдийн илтгэлийг товхимол болгон нийтлэх, ОХУ-ын хэвлэмэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэн гаргах хүсэлтээ илэрхийллээ.

Чөлөөлөх дайны 75 жилийн ой, мөн 2021 онд тэмдэглэн өнгөрүүлэх Монгол Улсын Зэвсэгт хүчний 100 жил, БХЯ байгуулагдсаны 110 жилийн ойг тохиолдуулан Эх орны дайны жилүүдэд Монголын ард түмнээс зөвлөлтийн ард түмэн, Улаан армид үзүүлсэн эд материалын тусламж, сэтгэл санааны асар их дэмийг дахин сануулах архивын ховор баримт, фото, дүрс бичлэгийг дэлгэсэн цогцолбор үзэсгэлэнг хамтран зохион байгуулснаар тухайн үед Эх орны дайнд оролцсон Холбоотон улсуудад эдүүгээ байрлаж буй ОХУ-ын Элчин сайдын яамд, дэлхийн 81 улсад 98 төлөөлөгчийн газартай, 62 улсад Оросын шинжлэх ухаан, соёлын 74 төвтэй “Россотрудничество” агентлаг нь ахан дүүсийн холбоотой хоёр ард түмний цэргийн түүхийг олон улсад толилуулах арга хэмжээнд Монгол Улсын БХЯ, түүний харьяа БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төв, Цэргийн архив, Цэргийн музей өөрсдийн зүгээс дэмжлэг үзүүлж оролцоно гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа цохон тэмдэглэв.

Монгол Улс тусгаар тогтносон улсын хувьд 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсоноор дэлхийн тавцанд олон улсын харилцааны эрх зүйн нэгэн субъект болохоо харуулж, тусгаар тогтнолоо баталгаажуулсан улс төрийн өндөр ач холбогдолтой, түүхэн үйл явдал болсон юм.

Монгол Улсын хувьд Дэлхийн II дайны төгсгөл болох Ази тив дэх дайны сүүлчийн голомтыг устгаж унтраасан юм. 1945 оны Чөлөөлөх дайнд Монголын ардын армийн 21 мянган цэрэг эрс оролцсон билээ.


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.