ТОЙМЧИЙН ӨНЦӨГ: Гэрээсээ алсарсан хүмүүс

2020/08/11
Share |
Хүмүүс:
ТОЙМЧИЙН ӨНЦӨГ: Гэрээсээ алсарсан хүмүүс

-Хятад оюутнууд, Монголоос ирсэн жуулчид, Газын зурваст Палестинчууд гэрээсээ алсарч, очих газаргүй болжээ-

Их Британийн алдарт Guardian сонины сэтгүүлч гадаадад гацсан харь нутгийн иргэдийн талаар нэгэн нийтлэл бичжээ. Монгол, Хятад, Палестины жишээн дээр бичсэн энэхүү нийтлэлээр эх орныхоо иргэдийг татан авах ажиллагааг илүү боловсронгуй, нээлттэй болгох асуудлыг хөндсөн байна. Нийтлэлийг та бүхэнд хүргэе.

Коронавируст цар тахал хүссэн зүйлийг хүзүүгээр татуулж, харийн нутагт өөрийн хүслээр бус ямар нэгэн зүйлээс болж хавчигдахын гасланг мэдрүүлж байна. Үүний нэг жишээ нь Пүүжээ. Монгол Улсын харьяат тэрээр энэ хавар Будапештийн сургуулиа амжилттай төгсөөд гэртээ харихаар төлөвлөж байжээ. Бас ч гэж ажил нь түүнийг хүлээж байлаа. Гэвч Монгол Улс коронавируст цар тахлаас шалтгаалан хилээ хааснаар түүний хүсэл талаар болжээ. Хэдийгээр иргэдээ татан авч байгаа ч Пүүжээг хараахан амжаагүй байна. Өдгөө 26 настай тэрээр Европ тивд хавчигдсан олон зуун монголчуудын ердөө нэг л төлөөлөл нь... Ерөөс коронавирус олон хүний хүслийг хяслан болгож басхүү аялал жуулчлалын салбарыг ч хангалттай сорьж байна. Зарим хүний аялахаар зэхэж байсан төлөвлөгөөг сүйдэлж орхив. Гэхдээ аялалын төлөвлөгөө гэдэг бол эх орноосоо алсраад хүний нутагт хавчигдсан хүмүүсийн зовлонгийн дэргэд юу ч биш. Хятад оюутнууд, Монголын жуулчид, Газын зурваст Палестинчууд гэр орон, элгэн садан, хайртай дотнын хүмүүсээ санагалзан хүний нутагт хэзээ харихаа мэдэхгүй хүлээж сууна. Санхүүгийн талаас маш хүнд байгааг энд өгүүлэхэд ч эмзэглэмээр. Хүлээлт гэдэг бол ямар нэгэн зүйлийг хүлээхийн нэр. Тэр нь бодитой, хэзээ нэгэн цагт биелнэ гэсэн утгатай.

Гэхдээ энэ тохиолдолд бол цар тахал хэзээ намжиж, эх орон нь хэзээ татан авахыг мэдэхгүй. Ерөөс бүтэхгүй зүйлийг мөрөөсөж буй жаалхүүтэй зүйрлэж болно. Ялангуяа монголчууд үүний гачланг хангалттай амсаж байгаа. Сардаа цөөхөн татдаг, хүмүүсээ багтааж суулгах явц нь мөнгө, санхүүгээр хэмжигддэг учраас Монголчууд хамгийн том хохирол амсаж байгаа юм. Дээрээс нь онгоцонд суусан л бол 21 хоног тусгаарлагдаж, гэрийн дэглэмээ 14 хоног сахина. Энэ нь дүүрсэн хэрэг гэхэд онгоцод багтана гэдэг бараг боломжгүй зүйл. Мөнгө ихтэй, бэнчин сайтай хүмүүс ч онгоцод багтахгүй тохиолдол байна. Олон мянган хүн онгоцод багтахаар өргөдөл гаргасан ч төрийн албан тушаалтнууд арын хаалгаар суулгадаг гэх цуу ярианы дараа өргөдөл гаргагчдын тоо эрс цөөрчээ. Дээрх цуу ярианы талаар Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас тодруулах гэсэн боловч ямар нэгэн хариу өгсөнгүй.

Яг үүнтэй адил зовлонг Хятад оюутнууд ч мөн туулж байна. Ухань хотод халдвар дэгдсэнээс хойш хоёр сарын дараа хилээ аажмаар нээсэн ч Хятад оюутнууд гэртээ харих гэсэн хэцүү даалгавартай нүүр тулжээ. Нислэгүүд боломжтой байгаа ч тасалбарын үнэ өмнөхөөс хэд дахин нэмэгдэж, тийз захиалсан ч эцсийн мөчид цуцлагдан иргэдийг ихээхэн бухимдуулж байна. Цөхрөнгөө барсан Хятад эцэг, эхчүүд хүүхдүүдээ эсэн мэнд харахын тулд Хятадын дипломатуудад чин сэтгэлийн үгээ дэлгэсэн захидал хүртэл бичиж буй гэх. Зарим цахим хуудаст иргэдээ авах тал дээр хойрго хандаж байгаа талаар шүүмжлэл хөврөх болж. Хятадын Weibo нийгмийн сүлжээнд “Иргэдээ татан авна гэдэг улс төрийн суртал ухуулга байв уу” гэж иргэд бухимдлаа илэрхийлж байна. Гэтэл АНУ-д суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамны мэдээллээр дөрөвдүгээр сарын 11-нээс зургаадугаар сарын 05-ны хооронд нийт 7000 гаруй хятад оюутанг чартер нислэгээр татан авсан гэх мэдээллийг бидэнд өглөө. Цаашид ч чартер нислэгийг үргэлжлүүлж, тоог нь нэмнэ гэдгээ Элчин сайдын яамнаас мэдэгдсэн.

Оршин буй газар нутаг, эх орныхоо хилийн дээсийн хувьд байнга маргаантай байдаг Палестинчууд ч энэ зовлонг хангалттай амсаж буй ард түмэн. Хилийн шугамаа хаасан, дээрээс цар тахал хэдийнээ тархаж эхэлсэн Газын зурвас орчимд байдал төсөөлж байгаагаас хэд дахин хүнд байна. Өнгөрсөн хоёрдугаар сард Газын зурвасаар нэвтрэх нэвтрэлт 98 хувиар буурчээ. Зургаадугаар сард л гэхэд ердөө 218 Палестин иргэн эх нутагтаа очжээ. Маш олон хүн одоо гэртээ харихаа хүлээж буй. Эдгээрийн төлөөлөл болох 32 настай тархины хавдартай эмэгтэй эх орондоо нэвтрэх хүсэлтээ аль дөрөвдүгээр сард бүрдүүлж өгсөн боловч одоог болтол эх орондоо очоогүй байна. Одоо тэр дөрвөн сартай нялх үр, дөрвөн хүүхэдтэйгээ эсэн мэнд уулзахыг л юу, юунаас илүү хүсэж байгаа. Тэрээр хоёр ч удаа Баруун эргийн Рамалла хотоор эх орондоо нэвтрэх гэж оролдсон боловч Израилын гаалийн ажилтнууд түүнд татгалзсан хариу өгчээ.

Монгол болон Газын зурвасыг харьцуулашгүй л дээ. Улс төрийн нөхцөл байдал, туурга тусгаар улсын хувьд жишиж болохгүй хоёр газар. Эх орон нь хүртэл иргэддээ гаднын хүмүүс шиг хандаж байгаад олон хүн дургүйцэж байна. Монголчууд чартер нислэгээр олон хүнээ авч байгаа боловч үүнээс ч олон хүн гэртээ харихыг хүсэж байгаа. Харин Палестинд ийм шалтаг, шалтгаан их байгаа хэдий ч Израилчууд энэ асуудалд хойрог хандаж байгаа. Нэг нь өөрөөс, нөгөө нь өрөөлөөс болж байгаа асуудал. Монголчууд онгоцод багтана гэдэг маш хэцүү даалгавар учраас илүү бүтээлч аргыг туршиж үзсэн байна. Унгар дахь монголчууд нийлээд онгоц захиалахаар болсон ч Монголын талаас газардах зөвшөөрөл олгохгүй гэж мэдэгджээ. Ямар сайндаа Польшид сурдаг оюутан ОХУ-ын нутгаар хэд хоног яваад, улмаар хилийнхээ шугам дээр гацсан тохиолдол гарсан. Эдгээрийн төлөөлөл болсон Пүүжээ цагийн ажлаасаа гарч, Ази төрхөөсөө шалтгаалан метроноос хөөгдөж, гэмгүй байж байгаад настай хүнд шүхрээр гөвшүүлж, коронавирус тарааж буй амьд вирус гэж хүртэл доромжлуулж байсан удаатай. Харийн нутагт ийм хүнд дарамтад байгаа тэрээр одоо гэртээ харихыг л хүсэж байгаа.

Цар тахал гэдэг хүний нийгмийн өмнө тулгарч буй хамгийн том сорилт болж байна. Хэрэв та Европын оронд байгаа нисэх буудлууд, зочид буудлуудыг харах юм бол хэн нэгнийг хүлээж байгаа олон зуун хүнийг олж харах болно. Тэд хэзээ бүтэх нь үл мэдэгдэх ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээсээ хүсэж байгаа. Гэртээ харих олон удаагийн хүсэлт илгээсэн ч тэр бүрд хариу өгсөн зүйл одоогоор алга. Европод гацсан Ази тивийн улс орнуудын иргэд нэгдсэн групп хүртэл нээж нийгмийн сүлжээнд санал бодлоо хуваалцаж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
1996-2020 оны хооронд 24 жил боловсролгүй хүмүүс УИХ-д суугаад, хүнд ойлгогдохгүй юм бичиж 1996-2020 оны хооронд 24 жил боловсролгүй, 1-2-р анги төгсөөгүй, бичиг үсэггүй хүмүүс парламентэд сууж, хүнд гаргагдахгүй, ойлгогдохгүй юм бичиж, нохойн баас шиг юмнууд бичиж, 10 жилд ороод рефрат бичиж байгаа юм шиг халтайсан муухай юмнууд бичиж, энийг урж хаяж, шинээр бичих ажил тулгараад байна.
IP:64.119.19.50  2020-08-14 12:07:32
1996-2020 оны хооронд 24 жил боловсролгүй хүмүүс УИХ-д суугаад, хүнд ойлгогдохгүй юм бичиж 1996-2020 оны хооронд 24 жил боловсролгүй, 1-2-р анги төгсөөгүй, бичиг үсэггүй хүмүүс парламентэд сууж, хүнд гаргагдахгүй, ойлгогдохгүй юм бичиж, нохойн баас шиг юмнууд бичиж, 10 жилд ороод рефрат бичиж байгаа юм шиг халтайсан муухай юмнууд бичиж, энийг урж хаяж, шинээр бичих ажил тулгараад байна. Энийг монгол хэдэндээ сайн, дээд боловсролтой, олон ном уншсан хүн нь бичье. УИХ-ийн гишүүд боловсролгүй, 1,2-р анги төгсөөгүй, халтайтал уншиж, бичиж чадахгүй байна.
IP:64.119.19.50  2020-08-14 12:09:20

IP:64.119.19.50  2020-08-14 12:09:24

IP:64.119.19.50  2020-08-14 12:09:30

IP:64.119.19.50  2020-08-14 12:09:36

IP:64.119.19.50  2020-08-14 12:09:39

IP:64.119.19.50  2020-08-14 12:10:17
zochin hunii nutagt hezee hil ongoihiig huleegeed l suuj bna daa Charter nislegt ni burtguulye geheer zardliig ni huchrahgui yum bnalee Deerees ni zugeer nag mani met ni burtguuleed ch bagtahgui yum geseenMungu ugch baij bagtdag genee Hund uguh mungu daanch alga daa Mongold baigaa Ahan duuseesee tsuvuulj mungu guij avsaar baigaad guih ch hungui bolson Odoo nuguu 2 dahi davalgaa gegcheer ehniiheesee dahjiad l helj bna daa Ochihlooroo tertgeveriin zeelee avaad tulye gej heleed l zeeleed idej bna
IP:166.137.252.96  2020-08-17 07:10:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.