Олимпийн аваргатай улс шүү, бид

2020/08/14
Share |
Хүмүүс:
Олимпийн аваргатай улс шүү, бид

Нийтлэлч: Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Жүгдэрийн ОТГОНЦАГААН

2001 оны долдугаар сарын 13-ны өдөр Москва хотын “Международная” буурчийн газрын ёслолын их танхимд ялаа ниссэн ч тод сонсогдом нам гүм. Олон улсын олимпийн хороог 1980 оны олимпоос хойш хорь гаруй жил гарамгай удирдсан, Испани улсын Маркиз хэргэмт Хуан Антонио Самаранч нууцын дугтуйг зориуд алгуурхан задалж, тэсч ядсан хүмүүсийн дотрыг загатнуулж, даралтыг нь өндөрсгөх мэт.

Санал хураалтын олон дугтуйг задалж сурсан хашир зүтгэлтэн “Зальт үнэг” хэмээн дипломат ертөнцөд алдаршсан каталан үндэстэн, олимпийн босс маань хоолойгоо намбалаг зассанаа: “Зуны XXIX олимпийн наадмыг зохион байгуулах хотоор БЭЭЖИН шалгарлаа” хэмээн өндөр дуугаар зарлахад гунан буугаар буудах мэт уухай цуурайтан, өмнөд их  хөршийнхөн маань баярын нулимс дуслуулан тэврэлдэж, Монгол улсад олимпийн бамбар хамгийн ойрхон ирсэн  мөч энэ билээ. Ийнхүү 1993 онд олимпийн эрхийн төлөө Ногоон тивийн Сиднейд хоёр саналаар “өвдөг шороодож” байсан Бээжин хотынхон 2001 оны долдугаар сарын 13-ны энэ дурсгалт өдөр Осака (Япон), Стамбул (Турк), Торонто (Канад) Парис (Франц) хотыг ялснаар 2008 оны зуны XXIX олимпийн наадмын НИЙСЛЭЛЭЭР тодорсныг түүх мартаагүй.

Тэгвэл үндэсний бөхийн зодог шуудаг өмсч, уяачдын наадамд чих тавин явсан Найдангийн Түвшинбаяр хэмээх 17 настай Булган аймгийн Сайхан сумын хүүд дээрх үйл явдал ямар их амжилт ялалт, аз жаргал, алдар суу авчирна гэхийг тэрбээр яахин төсөөлөх билээ л…

Монголчуудынхаа нүүрийг тахалсан Х.Цагаанбаатарын хүрэл медаль бүхий Афины олимпийн хаалтын ёслол өндөрлөмөгц Бээжингийн салхи өмнө зүгээс сэвэлзсэн нь тодорхой. Энэ үеэс л спортод элэгтэй монгол зон олон олимпийн алтан медалийг хүсэх нь улам бүр ихэссэн нь нууц биш ээ. Ард түмний энэхүү захиалгыг хэрэгжүүлэхээр МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн “Олимпийн алт” мөрийн хөтөлбөрийг цаасан дээр буулгаж, БТСУХ-ны дарга Ч.Наранбаатар “Бид 1-2 алтан медаль олимпоос авна” хэмээн радио, телевиз, сонин хэвлэлээр мэдэгдэж, Х.Баттулга Ерөнхийлөгчтэй жүдогийн холбоо, шигшээгийн хамт олон алтан медалийн “хайлшаа давтаж”, арга мэхээ сэдэж эхэлсэн нь саяхан мэт. Одоо л Бээжингээс авахгүй юм бол хэзээ авах юм бэ!

Аливаа багийн нүүр царай бол хувцас. Спортын хувцасны хувьд их аварга Асашёорюү маань Японы “Мизүно” компанийг хоёрдахиа бярдаж, Монголын багаа өвч хувцаслахаар болов. Харин нээлтэд өмсөх ёслолын хувцасны өнгө зүс, хэв загварын талаар “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэгчээр БТСУХ-ны нөхөдтэйгээ зөвлөж, харьцуулсан дүн шинжилгээ хийсний эцэст “Алтан шар” хэмээн өнгөө тогтов.

Бид олимпийн таван өнгөнөөс ганцхан шарыг огт хэрэглээгүй байх юм. Ногооныг Афинд, улааныг Сиднейд, хөхийг Сөүлд гээд л манайхан гангарсан түүхтэй. Тэгвэл бид энэ удаа олимпийн шар өнгөөр зад гоёж, “Golden Dream” буюу шар медалийн хүсэл мөрөөдлөө биелүүлэх алтан мөч ирснийг хүн бүр ойлгож байсан үе. Ингээд л энэ төслийг МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөл баталж, Оюунцэцэг захиралтай “Шилмэл загвар” компанийнхан олимпийн ёслолын хувцсыг оёж эхэлвэй. Миний бие нэгэн өглөө цахим шуудангаа нээтэл олон танихгүй хүмүүс бид нар руу давшилж, “Та нар Хятадын багтай адилхан шар пижаак өмсөх гэж байгаа юм уу? Хэн үүнийг зохион байгуулсан бэ? Та нар хужаа нарыг дуурайгаад байхдаа яадаг юм бэ?..” гээд л элдэв сайтаар бөөн буруу сенсаац, зөрүү Пи-Ар. Тэгсэн чинь урьд өдөр нь CCTV5 сувгаар Хятадын багийн тухай нэвтрүүлэг гарсан чинь тэд нар шар пижаак, цагаан өмдтэй байсан нь манайхтай яв цав нийцжээ. Харин хүүхнүүд нь улаан пижак өмссөнөөрөө л усны дусал шиг адилхан байсныг авран өөрчилсөн гэх үү дээ.

Бид аль ч багийг үл дуурайн зөвхөн тусгаар тогтносон Монгол Улсын  олимпийн “шар хайрцаг”-ны бодлогыг баримтлан, “Golden” шарыг шүтсэн болохыг, энэ маань зөвдсөн болохыг 2008 оны олимп яруу тод харуулж, 28 шар пижаактны дундаас 2 шар медальтан төрсөн шүү дээ.

Монголын багийн эхний элч төлөөлөгч доктор Насаа бид хоёр 2008 оны долдугаар сарын 30-ны үүрийн таван жингээр өмнө зүг рүү “төмөр шувуу”-гаар нисэв. Суудлын дугаараа санамсаргүй хартал Ч.Насанбат эмчийнх “29-ийн А”,  минийх “29-ийн Б”-д таарах нь тэр ээ! Мухар сүсгийг огоордог атлаа монгол түмний бэлэг дэмбэрэлт зан үйлээр цэнэглэгдсэн бид ихэд бэлгэшээн “XXIX олимп руу зорьж буй бидэнд 29-ийн А, Б оногдоно гэдэг бол алт, мөнгө гарцаагүй авахын цондон” хэмээн хоорондоо битүүхэн ярилцсан юмдаг.

…Бээжин хотыг “дайлаар мордсон” олимпийн “их цэргийн” эхний аравтууд тамирчдын тосгондоо хуарагнан, жүдо, боксын сугалаа харсан зарим нь “Өө, хөөрхий! Түвшээ маань нөгөө олимп, дэлхийн аварга Кейжи Сүзүкитэй таардаг ямар азгүй байна аа…Харин түүнийг барахгүй ч гэсэн дагаж барилдаад хүрлийн төлөө яс үзэх хэрэгтэй дээ” хэмээн шинжиж байсан нь өдгөө нууц биш ээ. Жүдогийн найдлагууд ээлж дараалан медалиас мултарч, багаа, эх орноо аврах том хариуцлага түүнд ноогдож байсан боловч Найдангийн хүү “Тайванжав” огт мэгдсэн шинжгүй.

2008 оны наймдугаар сарын 13-ны орой О.Гүндэгмаагийн буудлагын мөнгөн медалийг тэмдэглэсний дараа М.Баяржавхлан тэр хоёрын өрөөнд оров. Яг ч зорьж орсон юм биш л дээ, жүдогийн генсек, гавьяат Ч.Машбат багшийн хүү орог шар Бөхөөг хайж явсан хэрэг.

Мэнд усаа мэдэлцсэнээ дэмий л маргаашийн тулааны талаар зүрхшээнгүй асууваас харин Түвшээ огт түгдрэлгүй…

-Өө ОТО ах аа! Би тэр муу Сүзүкиг будаа болгоно оо! Барилдаж үзэх санаатай байсан чинь мань эр сүүлийн хоёр жил надад хүрэлгүй доогуур өнхөрчихсөн шүү дээ.  Одоо энд л хусдаг газар хэмээн итгэл төгс өгүүлснийг одоо болтол мартдаггүй ээ. “Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа” гэгчээр Монголын Н.Түвшинбаяр жүдог үндэслэгч Япон орны алдарт бөх К.Сүзүкиг цэвэр ялж, алтан оргилд хүрэх замаа зассан билээ.
 

Ийнхүү манай бөх Сүзүкиг дагаж барилдахаа “больж”, харин ч түүнд дагаж барилдах эрх олгосон боловч шороон далтай наран бөх нэхээ барилдаанд Германы Б.Берлаг дийлсэнгүй тул оролцогчийн сертификатаа өвөртлөөд орон нутаг руугаа буцсан гэдэг. 2006 онд “CHINGGIS KHAAN WORLD SPORTS TROPHY” хүртэж байсан арлын жүдочныг Чингис хаан маань номхруулж, Түвшээ аварга маань сөхрүүлсэн түүх энэ буюу.

“NAIDAN, MONGOLIA” цаашдаа ч замдаа таарсан бүхнээ арчиж, немц Бенжамин Берла (Европын аваргын хүрэл), солонгос Жан Сүн-Хо (Олимпийн мөнгө, дэлхийн аваргын мөнгө, хүрэл), азербайжан Мавлуд Миралиев (дэлхийн хүрэл) нар түүний гарын аяыг даанч даасангүй. Алтан медалийн төлөө яг тэр өдөр алтан медальгүй явсан 16 сая хүнтэй, 132 хүний бүрэлдэхүүнтэй Казахстаны багийн 27 настай Асхат Житкиев, 2,7 сая хүнтэй, 28 тамирчны бүрэлдэхүүнтэй Монгол багийн 24 настай Н.Түвшинбаяр нар сөрөн зогслоо. Энэ үед монгол жүдоч хасаг эрд гурван сарын өмнө яаж хожигдсоноо зэрвэс бодсон  нь гарцаагүй.

...2008 оны тавдугаар сард Солонгосын Жежү аралд зохиогдсон Азийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн аваргын төлөө А.Житкиевтэй ач тач өрсөлдөж, цаг сунган үзэлцэх мөчид Түвшээ дор хаяж кока үнэлгээ авахуйц шийдсэн мэх хийж шүүгч рүү хартал дэвжээний голд зогсох рефери мате (зогсох дохио) заав. “Дэвжээний гадагш унаж дээ” хэмээн ойлгоод дохионы дагуу өндийхөөр биеэ суллатал А.Житкиев гарт нь булхайгаар өчиж, түүнийг нь өнөө мэлгэр шүүгч тооцсоноор Түвшээ харамсалтай ялагдсан далд түүх бий…

Бүх дэлхий, Монголын ард түмэн түүнийг олимпийн алтаа Бээжингийн татами дээр хэрхэн дархалсныг ой тойндоо шингэтэл харсан болохоор олныг үл нуршмуй. Аварга болсны дараа мэдээж баяр, баяр, баяр бас дахин баяр!

...Баяр баясгаландаа умбаж, хөл газар хүрэхгүй явтал гэнэт гар утас хангинав. Харилцуурыг яаран автал Монголын спортын сэтгүүлчдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч “Сато” хэмээх Ч.Отгонбаатар  нэн бачимдуу орилж байна:

-ОТО!!! Түвшээгээс допинг илрээд алтыг А.Житкиевт өгөхөөр болсон гээд казахын балиашигууд жүдогийн ордонд тэмдэглэж байна гэтэл би золтой л О.Гүндэгмаагийн буу гацсанаас ч дор муурч унах дөхөв. Ашгүй яг энэ мөчид төв штабын “Бээжин” буудлаас гараагүй байсан тул шууд 14-р давхар руу гүйж, ОУОХ-ны эмнэлгийн комиссын дарга Патрик Шамаштай уулзахад тэрбээр шинжилгээний хариу гарч, манай Түвшээ “negative” буюу цэвэр ариун нь албан ёсоор тогтоогдсон факсыг үзүүлэхэд тайвширч, түүнийг хүзүүдэн тэвэрснээ ч мэдээгүй юм. Сайн юманд садаа олон гэж…

Сугалаа уншин бодлогошрох Ч.Насантогтох багш, суудлаасаа босон харайх Х.Болдбаатар гавьяат, орчлонд галав юүлж байсан ч “окей” хэмээн тамхиа сорох илээч “Симба” Э.Эрдэнэ-Очир, “Галт шувууны өд” авчрахад ч бэлэн байсан  багийн ахлагч “Голомтын” Д.Баясгалан, өрөөнийхөө андыг тайвшруулан номлох, багийн тугч М.Баяржавхлан, үзэгчдийн дундаас хашгирах нэг багийн хамт олон, үй олон монгол хөгжөөн дэмжигчдийн уухай, Аваргаа штабын хавчиг өрөөнд   мялаах Монголын багийнхны эгэл ёслол  гээд л сэтгэлд хоногшсон дурсамжит энэ өдрөөс хойш 365 хоног сум мэт нисэн өнгөрч, Лондон руу чиглэсээр байна….

Монголчууд аа, 1964 оны Токиогийн олимпоос хойш 44 жил хүсэн хүлээсэн АЛТАН медалийг эх орондоо авчирсан энэ өдөр энэхүү ариун үйлст хувь нэмэр оруулсан бүх хүмүүст алтан баярын мэнд хүргэе!

“Бээжин-2008” олимпийн “фронт” дээр хамт “тулалдсан” дайчин нөхөд минь наашаа суу! Өнөөдөр та бүхэн “MONGOLIA” гэсэн спортын “шинелиэ” өмссөн, баярын ширээгээ засч, туурга тусгаар Монгол улсын олимпийн анхны аварга Н.Түвшинбаярын төлөө оргилуун дарсаа олимпийн тэнгэрт буудуулцгаая! Та нарт ийм эрх бүрэн бий. 

Олимпийн аваргатай улс шүү, бид!

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үед мундаг, мандан бадарч байсан шүү МОНГОЛ улс.
IP:64.119.24.102  2020-08-14 14:08:46
Хөгшин бузар 50 хүчихээд, хүүхэд баярлаад, медаалаа хазаж байгаа юм шиг. Хөгшин бузар юм чинь 50 хүрчихээд, жоохон банди баярлаад медаалаа хазаж байгаа юм шиг, хүний дургүй хүргээд, цаана нь шоронгийн хадаас цусаар уйл.
IP:64.119.19.50  2020-08-15 00:49:52
Хөгшин бузар 50 хүчихээд, хүүхэд баярлаад, медаалаа хазаж байгаа юм шиг. Хөгшин бузар юм чинь 50 хүрчихээд, жоохон банди баярлаад медаалаа хазаж байгаа юм шиг, хүний дургүй хүргээд, цаана нь шоронгийн хадаас цусаар уйл. Цусаар уйлсан шоонгийн хадаас.
IP:64.119.19.50  2020-08-15 00:50:10
Хөгшин бузар 50 хүчихээд, хүүхэд баярлаад, медаалаа хазаж байгаа юм шиг. Хөгшин бузар юм чинь 50 хүрчихээд, жоохон банди баярлаад медаалаа хазаж байгаа юм шиг, хүний дургүй хүргээд, цаана нь шоронгийн хадаас цусаар уйл. Цусаар уйлсан шоонгийн хадаас.
IP:64.119.19.50  2020-08-15 00:50:18
Хөгшин бузар 50 хүчихээд, хүүхэд баярлаад, медаалаа хазаж байгаа юм шиг. Хөгшин бузар юм чинь 50 хүрчихээд, жоохон банди баярлаад медаалаа хазаж байгаа юм шиг, хүний дургүй хүргээд, цаана нь шоронгийн хадаас цусаар уйл. Цусаар уйлсан шоонгийн хадаас.
IP:64.119.19.50  2020-08-15 00:50:20
Merziuz qRSTM9 http://pills2sale.com/ viagra online
IP:5.188.211.13  2020-11-14 12:25:54
Warner Could I borrow your phone, please? how long does it take for minoxidil to show results“I have no other choice,” said Tayser Sherif Abu Khader, a 57-year-old Palestinian from Qalqiliya who for two decades has been making the commute. “If I don’t work in Israel, I will die from hunger.” I met Abu Khader in line with hundreds of other Palestinians who were waiting to cross through the Eyal checkpoint in the northern West Bank. He told me that about 7,000 Palestinians cross daily through the checkpoint. He had gotten there before dawn to make sure he would be at the front of the line and make it to his job on time. You can never tell how long the wait will be, he said. There are fingerprint scans, x-ray machines for their bags, and sometimes workers are delayed for additional questioning. But the hassle is, at the end of the day, worth it. The work opportunities are better in Israel than in the West Bank, where the economy is struggling.
IP:5.188.211.24  2020-11-17 12:54:31
Brody Have you seen any good films recently? trembolex vigor side effects“Targeted incentives for investment and research and development, one of the lowest corporate tax rates in the G20 by 2015, and positive interventions like Funding for Lending, all help send a clear message that Britain is open for business.”
IP:5.188.211.24  2020-11-17 14:25:50
Crazyivan We used to work together metformin versus metformin er“No, that was one that was done internal to the bank, which I said to the person — this is, either is or is not in the record — I said, ‘Is this proper?’ He said, ‘It’s proper.’ He then did a SARs filing, but the payments I made were in cash.”
IP:5.188.211.24  2020-11-17 17:36:13
Steve Will I have to work shifts? diane 35 vs yasmin side effectsAttempts to legislate for industrialisation, such as bans onthe export of unprocessed logs from Gabon and Mozambique, haveoften proved fruitless. In Gabon, where Beijing has brokenFrench dominance over logging, an estimated 60 percent of timberis exported illegally to China.
IP:5.188.211.24  2020-11-17 19:10:32
Gayle I”ve just started atspiriva respimat cost with insurance** KKR & Co LP and Warburg Pincus LLC areamong the private equity firms competing for MitchellInternational Inc, a car and property claims softwarecompany that could fetch up to $1.5 billion, according to fourpeople familiar with the matter.
IP:5.188.211.24  2020-11-17 20:43:44
Carol I hate shopping buy viagra safely onlineThe experience clearly had practical applications. Merkel”s English was considerably better than that of most East Germans, forced to endure years of learning Russian in school (though she excelled at that too). And she seemed to have genuinely fond memories of the British.
IP:5.188.211.24  2020-11-18 01:59:47
Mariah Could you transfer $1000 from my current account to my deposit account? nitrofurantoina prospect pretThe kitchen at this newcomer has been humming along since opening in May, but some front-of-house quirks still linger. Ordering here can risk veering a table into a tense round of negotiation since the whole party — even large groups — must agree on one of the three main selections. You might consider a pre-arrival menu huddle to make sure no one is left sulking. Got a vegetarian at your table? Kiss that tasty Berkshire Pork Milanese good-bye.
IP:5.188.211.24  2020-11-18 06:12:26
Truman Lost credit card panadol tablet price in bangladeshSabotage or attack was unlikely to be involved, an officialsource said, though the devastation will have stirred memoriesof a train bombing in Madrid in 2004, carried out by Islamistextremists, that killed 191 people.
IP:5.188.211.24  2020-11-18 08:45:03
Kurtis An estate agents catapres 75mg A typical lower-income couple with one child and net income of 22,000 pounds ($33,300) isunable to rent a two-bedroom home for 35 percent or less of their income - a widely accepteddefinition of affordability - in one third of local authority areas across Britain, the reportsaid.
IP:5.188.211.24  2020-11-18 13:21:30
Friend35 I”m happy very good site geodon alternatives bipolar disorderAmong the projects slated to be adapted to the Android BOINC app is the first and most successful volunteer computing project, UC Berkeley”s SETI@home, which analyzes radio telescope data in search of intelligent signals from space.
IP:5.188.211.24  2020-11-18 14:55:42
Mike Where did you go to university? what is terbinafine hydrochloride cream 1 used forTwo sources familiar with the situation said FinmeccanicaCEO Alessandro Pansa aims to complete those sales before hismandate expires in April 2014, paving the way for a furtherreduction of its debt.
IP:5.188.211.24  2020-11-18 15:42:42
pvppfdbfdl ir71qfulbounpzrkbm, [url=http://stonydsobual.com/] stonydsobual[/url], [link=http://kemvvtabzowo.com/ ]kemvvtabzowo[/link], http://snhvxjpjiahd.com/
IP:5.188.211.24  2020-11-25 04:49:32
lrjsntbsn Lyppy6rquvgrngwdni, [url=http://vmhlldxxnuuw.com/] vmhlldxxnuuw[/url], [link=http://pdwujlninrwl.com/ ]pdwujlninrwl[/link], http://wxlwwlleehwv.com/
IP:5.188.211.24  2020-11-25 05:39:58
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.