Хүмүүс: |
Түүнийг гадаадаас эх орондоо ирэхэд замын хажуугаар ард түмэн эгнэн зогсож байна гэж гайхуулж байсан даг. Карантинд байхад нь ардчилалын нөхөд нь эргэж очиж байв.
Харин одоо бол нутагтаа амарсан шигээ жирийн монгол эр хүний төрхөөр эргэн мэндчиллээ. Түүнд энэ улс орны ороо бусгаа цаг, будилаан самуун огтхон ч сонин биш бололтой. Харвардын хатуу самар ингэж нэг хөрсөндөө буух гэж.
Хаа очиж улс төрчид толгой дараалан дээлээ нөмөрч байхад энэ эрхэм хуурай хувцастай уснаас гарч яваад байгаа нь аз уу, од уу? Интерполд эрэн сурвалжлагдлаа л гэхийн, нутагтаа амраад байна л гэхийн яг аль төрх чинь үнэн юм бэ Эби?
Л.Дөл