Хүмүүс: |
Экс ерөнхийлөгчийн хүү Э.Батшугар азгүй одгүй гэхэд бас арай л хийморь сүлд нь доройтжээ. Аятайхан бүсгүйтэй гэрлүүлээд өгсөн аавынхаа алсын харааг тоолгүй салж орхисноор түүний уналтын он жилүүд эхэлсэн. Харин гэргий Т.Дариймаа нь харийн залуутай амьдралаа холбож үр хүүхэд төрүүлэн товхийтэл амьдарч байгаа.
Нэр холбогдсон Б.Янжиндулам бүсгүйтэйгээ нэг гэрт оролгүй хоёр тийш болсон нь нэгэнт тодорхой болоод байгаа. Сонгуульд үзээд, үзээд сезон нь ордоггүй Э.Батшугарыг ерөнхийлөгч Х.Баттулга зөвлөхөөрөө авах гэж байгаа талаар шум дэгдсэн. Өөрөө бол эрс үгүйсгэнэ билээ. Эсвэл тэгж хэлж байж илүү тод гэрэлтдэг ч юм уу хэн мэдлээ. Нэгдүгээр хүн тоож байвал тосоод авмаар л юм. Юмыг яаж мэдэх вэ, хүүхний тэнгэргүй ч гэсэн хүний тэнгэр нь түшээд аятайхан барьчихаар цүнх олдох магадлалтай л байна, Батшугарт.
Л.Ялгуун