Хүмүүс: |
Эмэгтэй хүн, эрдэнийн чулуу хоёр жижигхэн байх тусмаа адтай гэж. Бүсгүй хүний 23 хэв шинжээс Жерри, Мишээл хоёрт хэд нь байгаа бол. Гоо сайхны хэм хэмжүүр болох өндөр нуруу, урт хөл, гоолиг бие, үзэсгэлэнт царай орчин үед бага багаар алдагдсаар байгаагаараа байгаа эмэгтэй хүн эрчүүдийн хараанд илүү өртөж байгаа гэлтэй.
Насны зөрүүтэй хөтлөгч Г.Анхбаяртай романсалж явсан Б.Мишээл ах Г.Анхбаярыгаа хөсөр хаясны дараа үеийн залуутай амьдралаа холбон, хүүхэдтэй болсон ч хосын амьдралдаа цэг тавьсан. Үүнээс хойш single mom гэдгээрээ бахархан, сүлд дуу хүртэл гаргасан тэрээр айл гэр үймүүлж, бас нэгэн хосыг салгасан гэж байгаа.
Жерригийн хувьд өөрийнхөөрөө байдаг нь олон ч хүнд таалагдаад зогсохгүй, жижигхэн биеэ давуу тал болгож, олон ч кино уран бүтээлд уригдан тоглосоор буй. Уг нь хоёул жүжиглэлтийнхээ хувьд чадварлаг гэгддэг. Гэвч нэг нь өрх толгойлсон гэрийн эзэгтэй байж, айл гэр үймүүлээд явах нь олон ч хүний бухимдлыг хүргэсэн гэдэг.
Ж.Билэгт