Төрийн бодлого нь хүчирхийллээ дэмжсээр байна уу

2020/09/09
Share |
Хүмүүс:
Төрийн бодлого нь хүчирхийллээ дэмжсээр байна уу

Манай улсад бэлгийн боловсрол гэж байхгүй. Насанд хүрсэн залуу өөрт байгаа боломжоороо мөнгөө төлөөд, бэлгийн харилцаанд орох гэж байхад сэтгүүлч, цагдаа нар хаалга өшиглөж ордог тохиолдол манайхны сэтгэдэг “онц ноцтой гэм хэрэг” нь. Адаглаад бэлгийн дур хүслээ хангах энгийн нэг харилцааг нь төрийн хуулиар хаагаад боочихоор бэлгийн хүчирхийлэл нэмэгдэхээс өөр яах ч билээ.

Биеэ үнэлж, биеэ үнэлэгч авах нь хуулиараа хориотой. Гэвч 14 настай хүүхэд бэлгийн харилцаанд орсон бол хариуцлага хүлээхгүй, хүүхэд хүчиндсэн бол хүчиндэгч нь ердөө таван жилийн ял, эсвэл мөнгөн торгууль төлөөд өнгөрдөг хуулиндаа хүрч явсан шүүх тогтолцоо, дүрэм журамтай хүмүүс шүү дээ.

Сэдэв бүрийг хазайлгаж чаддаг, массын анхаарлыг нөгөө тийш нь эргүүлээд сурчихсан хүмүүс өчигдөр 20 настай залуугийн ганц алхамын үйлдэл дээр тоглолт хийгээд, хөөсрүүлээд хаячихав. Төрийн албан хаагчид хүн амьны хэрэгт орооцолдож, бие биетэйгээ романс үүсгээд, дээгүүр, доогуур мөнгө идэж, луйвар хийсэн гэх хэргүүд хэрхэн шийдэгдсэнийг хэн ч мэдэх учиргүй юм билээ. Хууль нь хүртэл эгэл борчууддаа үйлчлээд, самар түүсэн төдийд таван жилийн ял оноодог байхад, Төрийн ордонд гарсан хүн амьны хэрэгт хэн ч хариуцлага хүлээгээгүй хэвээр. Нэг бол гүтгэлэг, үгүй бол гадны нөлөөгүй гээд гараад ирнэ.

Бэлгийн боловсролыг хичээлийн хөтөлбөртөө багахан ч болов заагаад өгчихөөгүй улс орны хөгжил ийм л өтөндөө баригдсан байх нь аргагүй шүү дээ.  

Эх сурвалж:https://www.facebook.com/watch/?v=322294632436303&extid=QXD0ycCYsDtEKGgW

Б.Уугантуяа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
dobson 6vOjCO http://pills2sale.com/ cheap viagra
IP:5.188.211.35  2020-10-08 21:30:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.