ШӨХТГ-ын Б.Бат-Эрдэнийн дайсан Б.Чойжилсүрэн

2020/09/11
Share |
Хүмүүс:
ШӨХТГ-ын Б.Бат-Эрдэнийн дайсан Б.Чойжилсүрэн

Б.Бат-Эрдэнэ бол твиттер фэйсбүүкт “ББ” цувралаараа танигдсан цэцэн хүү. ШӨХТГ-ын даргаар очоод бараг минут тутамд нэг дайсан буюу асуудал илрүүлж тууштай тэмцэж байгаа. Нэг өдөрт хэтэрхий олон дайснаа дарчихаар маргааш нь хийх ажилгүй болчих вий гэж өмнөөс нь санаа зовох юм. Ашгүй түүнд нэг шинэ дайсан гарч ирсэн нь “Хурд”-ын Б.Чойжилсүрэн. Хотын өнгөтэй өөдтэй газарт шүдээ тас зуун дайрсаар эсэргүүцэл бүрийг дарж байшин барьж чаддаг энэ эрхэм энэ удаад рашааны эх ундарга дээр барилга барих гэж буй талаар сошиалд шуугиж эхэллээ.

Манай идэвхитэй дарга Б.Бат-Эрдэнийг арга хэмжээ аваач гэж меншион хийж байгаа хүмүүс олон байна. Харин будаг нь ханхалсан шинэхэн дарга яах бол? Үнэхээр Б.Чойжилсүрэнгийн олон арван жилийн хүчирхэг ноёрхлыг таслан зогсоож энэ рашааны эх ундаргыг аварч чадвал зүгээр л хотынхон шүтэх нь байна шүү, Бат-Эрдэнэ ээ! Нийслэлийн удирдлагууд холбогдох албаныханд манай Чойжоо бараг харагддаггүй үл үзэгдэгч юм шиг байгаа юм. Нөгөө л Хархорин захынхан, самар түүсэн хүүхдүүд, гудамжинд гар дээрээс наймаа эрхэлдэг иргэдийг гүйж очоод барьж аваад торгодог хэвээрээ л. Чойжоо агааг барах аавын хүү нарт тэнгэрийн дор ер нь байдаг болов уу?

Б.Уугантуяа


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Иргэн Батэрлэнэ ЖДҮчин бахахгүй ээ, панаалихй гар штэ
IP:192.82.75.132  2020-09-11 09:54:25
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.