Х.Нямбаатар хоригдлуудыг “өмөөрөв”

2020/09/17
Share |
Хүмүүс:
Х.Нямбаатар хоригдлуудыг “өмөөрөв”

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар сайдын суудалд томилогдсноос хойш сошиалаар хэрүүл хийж, үндсэн ажлаа умартаж суусан нь саяхан. Тэгвэл өчигдөр хоригдлуудаа “өмөөрсөн” хуулийн төсөл санаачилж, баталгаажуулснаа зарлав. Сайдын зангараг арай өөр зүйлд сатаараад байх шиг. орвитой ажил хийсэн нь хөнгөн ялтай хүмүүсийг гэрт нь ял эдлүүлэхээр хуулийн тогтоолын төслийг баталжээ.

Гэрт нь ял эдлүүлэх цахилгаан бугуйвч байршил, явсан чиглэлийг тогтоож, зайны мэдээллийг агуулах бөгөөд хувь хүнтэй холбоотой өөр бусад мэдээллийг цуглуулахгүй. Бугуйвчийг тайлах, таслахыг оролдвол зорчих эрх хязгаарлах ялыг хорих ял болгон өөрчилнө гэв. Харин энэ бугуйвч хүчин болон хүнд ялтай гэмт хэрэгтнүүдэд тооцогдохгүй гэнэ.

Уг нь бол бугуйвчийн хэрэгцээ дэлхийн бусад улс орнуудад хэдийнэ хөгжөөд, хэрэгжээд эхэлчихсэн ажил. Гэвч манай Монгол улсад шорон дотроо өөр дүрэм тогтоочихсон, бөөндөө нийлж, нэгнээ дээрэлхэх, эрүүдэн шүүдэг, хүн ёсондоо ч нийцээгүй бусармаг үйлдэл гаргаж байхад гэртээ хариад засан хүмүүжигдэнэ гэсэн ойлголт хол л болов уу. Хэдхэн мянган төгрөгний үнэтэй гэдэг боловч манайхан яаж ийгээд үнийг нь хөөргөөд чадчихна. Ял авсан ч шорондоо ялаа эдлэхгүй, улсын хоол идэхгүй гэдэг том, баян гаруудад энэ мэт бугуйвч бол ёстой хүүхдийн тоглоом шиг санагдана байх. Ажил болоод хэрэгжээд эхэллээ гэхэд бугуйвчаас гарах муу нөлөө нь эгэл борчууддаа үйлчлэх вий.

Б.Уугантуяа


 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.