Нутгаа ташуурдсан С.Жавхлангийн гомдол

2020/09/17
Share |
Хүмүүс:
Нутгаа ташуурдсан С.Жавхлангийн гомдол

2016 оны сонгуульд бие даан нэр дэвшигчид дундаас онцгойрон сонгогдож, их хуралд гишүүний суудалд суусан С.Жавхлан энэ жил нутгаасаа өрсөлдсөн ч сонгогдож чадаагүй. Энэ жил АН-д урван, Увс аймгийн тойрогт өрсөлдсөн ч өөрийг нь сонгоогүй нутгийн иргэддээ гоморхож, миний дууг битгий сонс гэж уурсан, нутгаа ташуурдаж байв. Ингэж гомдсон С.Жавхлан хаягаа хадарч, хадмынхаа нутагт жаргаж яваа. Монгол соёл, монгол ахуй, ёс заншил ярьсаар парламентанд сонгогдсон ч дөрвөн жилийн турш юу хийсэн нь ард түмнийхэн нүдэнд огт харагдсангүй.

Гишүүний суудалд тухалж байхдаа чуулганы хуралдаа ч бүрэн суугаагүй, хууль төсөл ч санаачлан, батлуулаагүй тэрээр гишүүний суудлаасаа буусан даруйдаа дөрвөн жил яриагүй үгээ ярьсаар сая нэг юм ам нээв. Босоо монгол бичгээ алдаж буй Өвөрмонголчуудыг өмөөрөн, үндэсний дархлаа ярьж, төрийг буруутгаж суугаа түүнийг ард түмэн нь хайртай дуучин гэдгээр нь ч харахаа больж. Гишүүн байхдаа л ийм асуудлаа хэлэлцэж, суухгүй яав даа, С.Жавхлан минь.

Ч.Батхүслэн


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Hmmm Uvs hun tsaanaa neg hun muutai.Uchnuun uvs hun deer amidral deer batlagdaj bna daa.Sain uvs hun gej baihgui bugd hun muutai muu humuus hun bish
IP:66.181.176.226  2020-09-17 15:26:48
Saraa Uws hun hun bish gj yu gsen ug ym mongoliinhoo neriig delhiid tsuuraituulj niitiin duund chamgui amjilt olood ywj bga ochnoon uwschuud bii sainiihajuugaar saar gj ug bii gedgiig sana
IP:66.181.161.56  2020-09-17 17:37:38
harin tiim evgui muuhai humuus haritsaltgui zugeer l zugt
IP:202.55.188.92  2020-09-18 22:02:59
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.