Хүүхэд зодуулаад үхчихлээ малуудаа!

2020/09/21
Share |
Хүмүүс:
Хүүхэд зодуулаад үхчихлээ малуудаа!

9 настай /2011-2020/
Тэр өнөөдөр хичээлдээ явах байсан ...
Дөжирсөн хотын мулгуу иргэд ээ сайн байна уу ? Хоёр хоногийн насгүй ээлжит нэгэн постыг бичиж сууна. Өглөө босоод мэдээ уншлаа ikon.mn "Есөн настай охин нас барсан хэрэгт хойд эцгийг нь шалгаж байна" ... Алдах алдахдаа бидний хүүхэд хамгааллын ажил хийж байгаа Ид шидийн орон 2 төв байрладаг БЗД-н 23-р хороо буюу, Улиастай орчимд энэ явдал боллоо. Хоёрхон долоо хоногийн өмнө яг энэ газарт манай төвийн захирал Ундраа эгч бүтэн шөнө айлуудаар явж нүдээрээ үзээд архинд живсэн хүн сүрэгийн дунд хүүхдүүд амьдарч байна АРАЙ ЧДЭЭ гээд багтарч пост бичсэн байдаг. Түүнийг нь шээр хийтэл "Битгий сенсаацлаад бай, худлаа анхаарал татах гэсэн" гэх мэтээр дайрцгааж билээ. Одоо тэгвэл тэр газар чинь бяцхан охин зодуулаад үхчихлээ малнууд аа ! Одоо өнгөрсөн хойно нь та нар тэгээд сенсаацлаач ! Ядаж 3 хоног сенсаацлаж чадах уу ? Ганцхан хоног болоод л мартдаг, алиа хошин лайвуудаа үзээд суудаг худлаа их мэдэж шүлсээ цацруулсан нөхдүүд бол хамт хэрэгтнүүд юм.
Бид их муу ажилчихлаа. Энэ охин манай төв дээр ирж тоглодог л байсан байх даа гэж бодохоор ... Ид шидийн орон 2 төвийн маань хүүхэд хамгааллын бодлого бол хүчирхийлэл болсны дараа хамгаалах биш болохоос нь өмнө эрсдэлтэй бүлэгтэй түрүүлж ажиллан нэг ч гэсэн аймшигт түүхийг болохоос нь өмнө үгүй хийх юм. Тэр ажил эхлээд эцэг эхчүүдтэй ажиллах сэтгэлзүйч нийгмийн ажилтаны багаа бүрдүүлээд, саяхан гэхэд л маш сайн хүүхдийн сэтгэл засалч аваад ажил эхлээд явж байсан. Нэгэнт хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд бол Ид шидийн орон 1 төвд байдаг амьдран хамгаалах байранд очдог.
Одоо зүгээр нэг уриа лоозон аяны хэмжээнд хүүхэд хамгааллын ажил хиймээргүй байна. Монгол улсад ХҮН чухал зүйл мөн л юм бол улс даяараа бодитой хөдөлж иргэд ТББ бүгд нэгдэж босмоор байна ! Бүгд байгаа байгаа газраа НҮДЭЭНЭЭЦГЭЭЕ !
Таны хүүхэд хичээлдээ явсан уу ? Таны хүүхэд хэдэн настай вэ ? 8, 9 настай бяцхан охин танайд бий юу ? Тэгвэл тэдний найзыг нь зодоод алчихлаа. Танд энэ зүйл хамаатай юу ?
Гэмт хэргийн эх сурвалж мэдээ: https://www.urug.mn/news/3423...   https://ikon.mn/n/1zo2
Ч.Ганжавхлан
Лантуун дохио ТББ
Эх сурвалж: Ganjavkhlan Chadraabal

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Baagii Ta muusain huuhed hamgaalah nertei mungu idej baidag heden malnuudiin hiih ajilshuu dee.ajilaa sain hiildee mungu idej guvchuulj baihaat
IP:202.131.245.50  2020-09-21 12:15:07
Зочин Төрсөн хүүхэдээ хүн зодуулаад тамлуулаад сууж байдаг ямар эх байна аа араатан хүртэл үрээ өмөөрдөг шүү???? Арайчдээ яагаад заавал ийм нийгэмд амьдрах ёстой юм бэ??
IP:202.126.90.12  2020-09-22 17:36:57
Залуучууд тэгээд яг яаах гээд байгаа юмбээ, хүн загнаад байхын. Сошиал дээр амьдрах ёстой юмууу? Энэ хүчирхийлэл үйлдээд байгаа хүмүүс чинь ухаалаг утас байхгүй, сошиал ордоггүй хүмүүс штээ. Сошиалд монголчуудын 30% нь идэвхтэй орж ашигладаг. Бусад нь сошиал ордоггүй, сонирхдоггүй штээ. Постууд нь дандаа нэг сүртэй сүртэй хүн загнасан ядаргаатай наасан.. Тэгээд яг юу хийх гээд байгаань? Ид шидийн орон 3 байгуулахуу? Ядаргаатай наасан.
IP:203.169.48.34  2020-09-23 12:45:33
Хүн Элбэгдорж новшийн цаазын ялгүй болгосноос хүчирхийлэгчид гаарсан. Эзэн Чингисийн үеэс их цааз хууль маш чанга хатуу байсан. Иймдээ ч Монголд элдэв хэрэг гарах нь бага байсан. Одоо бол дэндэж байна.
IP:192.82.72.253  2020-09-24 08:21:29
arachni_name 1””`--
IP:45.135.232.236  2020-09-26 16:58:39
arachni_name 1
IP:45.135.232.236  2020-09-26 16:58:40
arachni_name 1
IP:45.135.232.236  2020-09-26 16:58:41
arachni_name 1
IP:45.135.232.236  2020-09-26 16:58:41
arachni_name 1
IP:45.135.232.236  2020-09-26 16:58:42
arachni_name 1
IP:45.135.232.236  2020-09-26 16:58:43
arachni_name””`-- 1
IP:45.135.232.236  2020-09-26 16:58:45
arachni_name 1
IP:45.135.232.236  2020-09-26 16:58:46
arachni_name 1
IP:45.135.232.236  2020-09-26 16:58:47
arachni_name 1)
IP:45.135.232.236  2020-09-26 16:58:48
arachni_name 1
IP:45.135.232.236  2020-09-26 16:58:50
arachni_name 1
IP:45.135.232.236  2020-09-26 16:58:51
arachni_name 1
IP:45.135.232.236  2020-09-26 16:58:52
arachni_name 1
IP:45.135.232.236  2020-09-26 16:58:53
arachni_name 1
IP:45.135.232.236  2020-09-26 16:58:54
arachni_name) 1
IP:45.135.232.236  2020-09-26 16:58:54
arachni_name 1
IP:45.135.232.236  2020-09-26 16:58:55
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.