Хүчирхийлэгчдийг цусаар уйлж сөхөрч гуйтал нь бид тэмцэх ёстой

2020/09/24
Share |
Хүмүүс:
Хүчирхийлэгчдийг цусаар уйлж сөхөрч гуйтал нь бид тэмцэх ёстой

Та нар бод доо, тэр бяцхан зүрх хичнээн их айдастай хэчнээн их гомдолтойгоор энэ хорвоог орхисон бол. Ээжийгээ ирээд туслах болов уу эцэг минь намайг хайрлах болов уу гэж хэчнээн их найдвар тээсэн бол. Бурханаас гуйсан болов уу, энэ амьдралд мөрөөдлөө биелүүлэх хүсэлтэй байгаагаа шивнэн залбирсан болов уу? Тэр жижигхэн биенээс багтамгүй зориг, баймгүй тэвчээр гарсан ч үнэхээрийн тэссэнгүй амиа алдлаа. Эцгийгээ, ахыгаа, өвөөгөө гэж боддог хүмүүс нь биеэ хамгаалж чадахгүй бяцхан хүүхдүүдийг хүчирхийлж амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаанд нь гүн гүнзгий хямралыг үлдээснээ хариуцлага гэж хэдхэн жилийн хорих ял эсвэл тэнсэн харгалзах ял авч байна гэхээр энэ нийгэм үнэхээр хүүхдэд ээлгүй хатуу юм. Ийм харгислал үйлдсэн адгууснуудад “шорон” гэдэг нь үнэгүй хоолтой диваажин л гэсэн үг. Цаазын ял нь ямар ч зовлонгүй түргэн үхэхийн бэлэг болно. Хүн гэх сэтгэлтэй юм бол цаазын ял гэсэн худлаа үг хэлээд сэтгэл гаргаж байгаа царайлахаа болимоор байна тэмцэгчидээ. Бидний ирээдүй бяцхан үрсийг яаж хэрцгийгээр хөнөөсөн яг түүнийг нь мэдрүүлж олон нийтэд ил задгайгаар тамлан зовоож өвдсөн хоногийн уртыг мэдрүүлж хавирга хугарахаар аврал эрэн чанга хашгирч болдоггүй гэдгийг биеэр нь мэдрүүлсний дараа тэр чоно нохойн хоол болох ёстой. Хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэн ч үхлийн дээд цаазын ял гэх амар амгалан, улсын хяналтанд “шорон” гэх диваажинд төсвийн мөнгөөр хооллоод хэвтэж болохгүй. Бид хүчирхийлэгчдийг хооллох бус хийсэн хэргийг нь өдөр бүр сануулж цусаар уйлж сөхөрч гуйтал нь “Бяцхан зүрх”-ний төлөө тэмцэх ёстой. Дахиад хэн ч хэнийг ч гэмтээхгүй болтол ил байлгах ёстой.

З.Пунцаг


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
arachni_name 1””`--
IP:45.135.232.236  2020-09-26 16:59:06
arachni_name 1
IP:45.135.232.236  2020-09-26 16:59:11
arachni_name 1
IP:45.135.232.236  2020-09-26 16:59:12
arachni_name 1
IP:45.135.232.236  2020-09-26 16:59:13
arachni_name 1
IP:45.135.232.236  2020-09-26 16:59:15
arachni_name 1
IP:45.135.232.236  2020-09-26 16:59:16
arachni_name””`-- 1
IP:45.135.232.236  2020-09-26 16:59:17
arachni_name 1
IP:45.135.232.236  2020-09-26 16:59:18
arachni_name 1
IP:45.135.232.236  2020-09-26 16:59:19
arachni_name 1)
IP:45.135.232.236  2020-09-26 16:59:20
arachni_name 1
IP:45.135.232.236  2020-09-26 16:59:22
arachni_name 1
IP:45.135.232.236  2020-09-26 16:59:23
arachni_name 1
IP:45.135.232.236  2020-09-26 16:59:25
arachni_name 1
IP:45.135.232.236  2020-09-26 16:59:28
arachni_name 1
IP:45.135.232.236  2020-09-26 16:59:29
arachni_name) 1
IP:45.135.232.236  2020-09-26 16:59:29
arachni_name 1
IP:45.135.232.236  2020-09-26 16:59:32
N Yag zuv shuudee.
IP:202.9.40.24  2020-09-27 21:02:24
N Yag zuv shuudee.
IP:202.9.40.24  2020-09-27 21:02:45
Хариуг нь өг Цаг бусаар зогссон бяцхан зүрхний төлөө өвчин шаналлыг нь араатнуудад өөрсдөд нь мэдрүүлж зовоохынсон. Хүний ёсноос гадуур авиртай араатнуудад тэр ёсоор нь хариуг нь өгөх хэрэгтэй
IP:66.181.179.210  2020-09-27 23:42:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.