С.Жавхлангийн comeback

2020/09/25
Share |
Хүмүүс:
С.Жавхлангийн comeback

Парламентад дөрвөн жил орон тооны бөглөгч хийсэн дуучин С.Жавхлан УИХ-д дахин нэр дэвшихийг оролдсон ч өвдөг шороодсон. Ингэж улс төрийн хаалгыг дахин татахыг хүсээгүй С.Жавхлан нутгийнхандаа гомдож, ташуурдаж байсан удаатай. Эцэстээ урлагтаа л үнэнч үлдэхийг хүссэн тэр сонгуулийн тоос дарагдаж амжаагүй байхад тоглолтоо хийнэ гэж "сэвэв". Үнэхээр энэ сарын 26-нд түүний “Монголоороо байгаасай” тоглолт болох юм шүү. Увсынханд хамаатай эсэхийг харин С.Жавхлан л мэднэ. Магад нутгийнхаа зон олноосоо уучлалт гуйхыг оролдож байж ч мэдэх.

Эх хэл, эх орноо өмөөрч, үндэс угсаагаа аврах хөдөлгөөн хүртэл хийгээд амжсан тэрээр дөрвөн жил юу ч хийж чадаагүй. Гэвч тэр “насаараа улс төрд зүтгэсэн гарууд шоронд орж байхад, би урлагийн тайзан дээрээ эргээд ирлээ” гэж нэг танхимд сууж явсан улстөрчдөө басамжлаад амжсан. Ямартай ч тайзаа санасан С.Жавхлангийн тоглолтыг шимтэн үзэх хүмүүс бишгүй л байх биз.

Ж.Билэгт

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
arachni_name 1””`--
IP:45.135.232.236  2020-09-26 16:49:49
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.