Хүмүүс: Ч Сайханбилэг | Нараа | |
УИХ-ын сонгуулийн 22 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг гомо хэмээн гүтгэснээ гомо хэмээх Нараа хүлээн зөвшөөрч, ингэснийхээ төлөө төлбөр авснаа хүлээлээ. Түүнийг согтуу байхад нь хэсэг залуус нэгэн буудалд оруулан 100 мянган төгрөг өгч, Ч.Сайханбилэгийг баруун солгойгүй муулаад өгөхийг хүсчээ. Мөнгө харсан Нараа ч тэдний хүссэнийг л хийсэн байна. Түүнчлэн тэр үед шарталтын байдалтай байсан учир `Алтантүрүү` өгөхөөр нь бүр ухаанаа алдчихсан гэж тэрээр ярьж байна. Тэр ч бүү хэл бичлэг хийснийхээ дараа тэр хүмүүс түүнд уг өрөөний түлхүүрийг өгч, энэ өрөөний бүтэн сарын хөлсийг нь төлчихсөн. Энд амьдраарай. Харин амаа хамхиж яваарай гэж хэлжээ. Мөн нэгэн өдөр тутмын сонины сэтгүүлч түүнд мөнгө төлөн, ярилцлага аваад, огт яриагүй зүйлсийг нэмж бичсэн байсан гэж тэрээр мэдэгдлээ.
www.factnews.mn