Осоржамаа юу хүснэ вэ?

2020/09/28
Share |
Хүмүүс:
Осоржамаа юу хүснэ вэ?

Нийгмийг донсолгосон гэж өөрийгөө дөвийлгөж, гуйлга гуйгаад ч байгаа юм шиг, гуядаад ч байгаа юм шиг хөдөлмөрийн бус аргаар мөнгө олж байгаа хүн нь О.Осоржамаа. Гудамжинд таарсан хүн бүр өөрийг нь хүндлэх ёстой мэт аашилж, дураараа авирладгыг нь мэдэхгүй хүн их. Харин бодит байдлыг нь хэлсэн хүнд тэр өширхдөг. Тэр хүний даврах, давших замыг нь бид өөрсдөө бий болгож, унаж, уруудахыг нь хүртэл бид бүтээсэн. Хувь хүнийхээ араатан авираа нэг хүн дээр тоглуулж, буруу өөхшүүлсээр өдөөн хатгаж сууна.

 


Монголчууд тэр аяараа түүнийг мэддэг. Зарим нь өрөвдөн, энэрч байхад бусад нь харааж зүхэн, дарамталж байх жишээтэй. Бид хэзээ энэ хүнийг зөнд нь орхих вэ?, бид хэзээ энэ хүний буруу, зөрүү хийсэн үйлдлийг нь зааж, зааварлахаа болих вэ? Үлдсэн амьдралынхаа туршид гуйсан мөнгийг нь өгч, бурхан овоо шиг өрөвдүүлж мөнгө нэхэх бүрт нь өгч аргадсаар байх уу? Хэрэв О.Осоржамаа шиг хүн нэмэгдвэл монголчууд яах вэ? Бөөцийлсөөр л байх уу?

З.Пунцаг

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
eegii ene neg hun durstei amitan bna aa gej. Yadaj zuw bicheed surchihaachee unende heleh ug alga Ulaanbaatart amidarxh baigaa humuus bugd iim neg ami goltoi huduldug hoolnii sawnuud bolchihwol hetsuu
IP:77.9.84.231  2020-09-29 22:32:06
Зочин Мөрөөрөө нэг ажил хийгээд зүгээр л яваач дээ. Олон залуус өөрийгөөболгоод бас бусадад туслаад ч болоод л яваа жишээ зөндөө байнаа .Энэ сайхан монгол орондахиж олдох уу
IP:103.212.119.246  2020-09-30 06:49:11
зочин зодсон хүнээсээ мөнгө авч хамараа янзлуул,даварса
IP:103.14.38.142  2020-09-30 11:04:56
Zochin Ene odoo bvvr yaj mongo oloh argaa oltson ingeed guiwal ogdii geed bvvr dawartsan gar zoduulsan hvneesee mongo awna bgadaa esvvl zoduulsan hvnees awsnaas ard tvmneesee guiwal arai ilvv mongo oloh bh gj tootsooljdee dawartsan ochnoon hvnees mongo guij mashin awchaad icheese zoduulj bjdaa taarsan yum
IP:192.82.74.128  2020-10-01 02:52:57
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.