Хүмүүс: Долгорсүрэн Дагвадорж | |
Бүх юмны дарга шиг аашилдаг том хүн манай Аса аваргаас өөр хүн бараг л байхгүй. Таалагдахгүй, болохгүй байгаа зүйлүүдээ ил шулуухан хэлчихдэг, үзэл бодлоо хатуухан илэрхийлдэг Аса аварга улсын циркийг өмчилж авч, “Аса” болгож өөрчилсөн. Харин шинэ парламентаар Соёлын яам бий болсон бол шинээр томилогдсон С.Чулуун сайд улсын цирк, музей хоёроо буцаан авна гэж мэдэгдэв. Харин Д.Дагвадорж цирк буцааж авна гэсэн хүмүүс хандаж, чаддаг юм бол аваарай гэдгээ тодорхой ярьчихсан байгаа. Нэгэн цагт мандан бадарч явсан оргил үе түүнд бий. Эх орондоо ирснээс хойш бишгүй хугацааг өнгөрүүлсэн Д.Дагвадорж хүүхнүүдийг оймс шигээ сольсон адтай эр. Эцэст нь өөрөөсөө дүү бүсгүйг өөрийн болгож, нялх хайрандаа умбаж буй аваргад том ар бий. Тэр нь улсын тэргүүн. Попорч, аархах зан түүнд тийм ч их байхгүй ч Еөкийн баруун гар болсоор хичнээн ч жилийг элээсэн юм бүү мэд. Жудочин байхаас л анд, нөхөр бололцсон Аса аварга энэ зэрэгтээ байхад цирк улсын өмч болно гэдэг юу л бол.
Ж.Билэгт