Хувьсгалт намынхан мөнгө тарааж, үйлдэл дээрээ баригдсан гэв

2020/10/12
Share |
Хүмүүс:
Хувьсгалт намынхан мөнгө тарааж, үйлдэл дээрээ баригдсан гэв

МАХН-аас нэр дэвшигч Б.Тулга, Г.Баттулга нар сонгуулийн сурталчилгааны үеэр мөнгө тарааж, үйлдэл дээрээ баригдсан хэмээн мэдээллээ. 

Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 9-р тойрогт МАХН-аас нэр дэвшиж буй Б.Тулга болон СХД-ийн ИТХ-ын сонгуулийн 34-р тойрогт АН-аас нэр дэвшиж буй Г.Баттулга нар сонгуулийн хууль зөрчсөн хэрэг гарав. Б.Тулга, Г.Баттулга нар өөрийн хүмүүсээр дамжуулан энэ сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны иргэнд мөнгө өгч Б.Тулга, Д.Баттулга нарыг дэмжээрэй гэх утга бүхий үг хэлсэн нь баригдан, цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.  

Сонгуулийн хуульд зааснаар нэр дэвшигч иргэнд эд материалт, мөнгө төгрөг тараавал нэр дэвшигчийн нэрийг эгүүлэн татдаг билээ.Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 47.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх;”, мөн хуулийн 47.5.Сонгуулийн сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 47.5.1.энэ хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно хэмээн тус тус заажээ.

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
mohavemohave https://www.samsung.com 9cxz88ki mohavemohave https://www.samsung.com
IP:77.79.131.206  2020-10-14 12:41:34
Эх оронч Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэрэг.
IP:202.9.47.18  2020-10-14 16:30:31
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.