Сонгууль дагасан хувьцааны ”луйвар”

2020/10/14
Share |
Хүмүүс:
Сонгууль дагасан хувьцааны ”луйвар”

 

Дэлхийг хамарсан цар тахлын улмаас ард иргэд битгий хэл аж ахуйн нэгжүүд ч хямралд өртөж, хүндхэн байдалд байгаа. Гэсэн ч бид их хурлын сонгуулийг хөл хориогоо умартан байж даваад гарсан. Хаяанд ирсэн орон нутгийн сонгууль болоход нэг хоног үлджээ. Сонгуулийн өмнөх нь хувьцааны ногдол ашиг тарааж, хүмүүс агшин зуур "голоо" зогоож, хэсэг намжсан. Гэтэл ногдол ашигийн шуугиан дарагдаж ч амжаагүй байхад орон нутгийн сонгуулийн сургаар хувьцаагаа худалдана гэх "шум" тарав. Цалингаас цалингийн хооронд, өрнөөс өрний хооронд арга ядан амьдардаг иргэд хэдхэн ширхэг хувьцаагаа зараад эхэлчихэж. Сонгуулийн амтанд "нялуурсан" шунал нь дийлдэхгүй хүмүүс зовсон нэгнийхээ хувьцааг авна гэж хуурч хураамж авахаа, хэмлэж суухаа хэзээ болих вэ? Нэгэнт тогтчихсон юм шиг, үгүй ч юм шиг ийм үйлдлийг төрийн буруу бодлого гэх нь хаашаа ч юм. Хэдэн хүмүүсийн төр барих арга эцэст нь ард иргэдээ аргаа барсан луйварчид л болгож хувиргаж байна даа. Энэ луувир эхлэсэн байгаа тул иргэд минь ухаантай байх хэрэгтэй байна шүү. 
Б.Уугантуяа


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.