“Слава брэнд” –ийн үнэн төрх

2020/10/18
Share |
Хүмүүс:
“Слава брэнд” –ийн үнэн төрх

 

Телевизийн суваг бүрээр рекламаа цацдаг эрүүл органик, генийн өөрчлөлтгүй бүтээгдэхүүнтэй гэдгээ түмэнд түгээсэн "Слава" брэнд бодит байдал дээр хэрэглэгчиддээ хоол хүнсний шалгуурт нийцээгүй гялгар ууттай бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлээд байна. Энэ нь нэг удаагын алдаа биш савласан банш, бантангын гурил зэргээс олон давтавжтайгаар их хэмжээгээр гарч ирсээр байна.

Гялгар уут нь байгальд маш их хэмжээний бохирдол үүсгэж байгааг дэлхий нийт бүгд мэднэ. Ийм учраас гялгар уутны хэрэглээнээс татгалзаад удаж байхад эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн гэж сурталчилгаа явуулдаг хүнсний бүтээгдэхүүний брэндээс удаа дараа гялгар уут гарч ирч байгаа нь үйлчлүүлэгчид биднийг ходоодоор нь хөнөөх санаатай байгаа юм болов уу гэсэн хар нийт хэрэглэгчдийн дунд яригдаж байна.

Өмнө нь ч бас хортой бүтээгдэхүүн нийлүүлдэг, үхсэн амьтдын шарил хадгалдаг уут уу гэх мэтээр яригдаж байсан ч эрүүл эко бүтээгдэхүүнтэй гэж чихэнд хоногштол рекламаа цацсан хэвээрээ байсан нь иргэдэд хүрч худалдан авалт нь тасраагүй билээ. Харин энэ асуудлуудын дараа ч гэсэн уг брэнд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байхад мэргэжлийн хяналтынхан яагаад хөдлөхгүй байна вэ? Томчуудын бизнест хошуу дүрэхээс айдаг юм болов уу? Мөн "Тэсо" корпораци "Слава" бүтээгдэхүүн дээрээ нэмж "Талын монгол" брэнд гаргасан нь мөн л хүмүүсийн дургүйцлийг хүргэв. Учир нь том брэнд гэх нэрний цаана хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, "Слава" брэндийн савалгааг сольж мундаг нэр өгөөд үнийг нь нэмж зарж байгаа юм биш гэсэн хар хэдийнээ олны дунд тархаад эхэлчихэж.

Худалдаанд гараад удаагүй байгаа "Талын монгол" брэндийн калцитай банш гараар татсан махтай гэж рекламдсан хэрнээ огт гараар татсан махтай байгаагүй гэдэг. Эхлэхдээ энэ маягаар олонд танигдаж байгаа нь ямар үр дагавар гаргаж байгаа нь илхэн харагдаж байна.
З.Пунцаг

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
zochin iim archaagui shd. bugs buur yrihaar am ur aldaad l bdg hodood doo tsutslaj bgaa hool n iim gd bichiheer nuguu ih medegch pisda nar bugd bhgui
IP:103.57.92.83  2020-10-18 22:09:51
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.