Н.Алтаншагай ингэж нэг тодрох гэж

2020/10/18
Share |
Хүмүүс:
Н.Алтаншагай ингэж нэг тодрох гэж

Нийслэлийн Монгол Ардын Намын дэд дарга Н.Алтаншагай гэх энэ цэмцгэр залуу анхаарлын төвд орж ирлээ. Саяхан даа, Орон нутгийн сонгуулийн нээлтийн ажиллагаа хэрхэн гоё сайхан болсныг гайхсан хүн олон. Арын албанд нь энэ чамбай залуу байв шүү дээ. Хотын хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт МАН 10 шилдэг боловсон хүчнээ сойсны нэг нь Н.Алтаншагай. Сонгинохайрханд тэр "new face" биш. Дүүргийнхээ намын хорооны даргаар 5 жил ажилласны дараа Засаг даргын орлогчоор ажиллаж байсан юм билээ. Ялаа халтирам өөгүй цэвэрхэн төрхтэй түүнийг бүсгүйчүүд крашилж байгаа сурагтай.


Улстөрч хүнд дүр төрх, имиж чухал. Энэ удаагийн орон нутгийн сонгууль крашлах залуус олон сонирхолтой байна гэж хүмүүс жиг жуг хийж байна. Өөртөө арчаатай, өндөр хэмжээний ачаалал даах хариуцлагатай нэгэн болохоо харуулсан Н.Алтаншагай улстөрчид дунд хэдийнэ өөрийн вкусээ олжээ. Сонгинохайрханыхан хэзээнээс сонин содон сонголт хийдгээрээ нийгмийн шүүмжлэлд өртдөг. Цаанаас явуулж байгаа хүмүүсээсээ л болохоос сонгогчдод ямар буруу байх вэ. Дүүрэгтээ хоёргүй сэтгэл өвөрлөн хийж бүтээж байгаа Н.Алтаншагай нам дотроо ч гялгар гялтгар илт илүүрхэж байгаа залуу. Түүний их улс төрд тавьсан босго бусдад нь арай өндөрдөх вий гэсэн айдас хүйдэс үeийнхэн дунд нь байна. Нэгэнт чадаж байгаа юмыг яалтай билээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
dobsonz ddOoNc http://pills2sale.com/ levitra nizagara
IP:5.188.211.22  2020-10-19 01:56:16
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.