Төрсөн өдөр тэмдэглэсэн найман залуу хордов

2008/06/26
Share |
Хүмүүс:
Төрсөн өдөр тэмдэглэсэн найман залуу хордов

Хотын хаа сайгүй том гэгчийн хаяг хадсан цайны газар, ресторанаас гадна сүүлийн үед гадаад нэр хэрэглэх болсон бейкер гэгч амттаны газар элбэг болсон. Харин энэ бейкерүүдэд бид итгэж ая тухтай үйлчлүүлэхэд бэрх болсныг хэд хоногийн өмнө болсон үйл явдал гэрчилж байна. Энэ сарын 22-ны өдөр найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж явсан найман залуу хуучнаар "Модны хоёр"-ын буудлын ойролцоо байрладаг “ТISТ ВАКЕRҮ" кафед орж 1000-1500 төгрөгийн үнэтэй бялуу идээд гарцгаажээ. Гэтэл удалгүй гэдсээр нь мушгиран өвдөж дотор нь муухайран өндөр хэмтэй халуурсан бөгөөд наймуулаа Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргэгдсэн аж. Эмнэлгийн ажилтнууд шуурхай ажилсаны дүнд тэднийг бялуунаас хордсон гэдгийг нь тогтоож эрчимт эмчилгээ хийснээр амийг нь аварч чаджээ.

Хордсон өвчтнүүдийн биеийн байдал ямар байгаа талаар тэднийг эмчилж байгаа Хордлогын тасгийн эрхлэгч А.Цэнгэлбатаас тодрууллаа.

-Бялуунд хордсон залуусын биеийн байдал ямар байна вэ?
-Одоогоор хоолны хордлогын тасагт 20-24 насны залуучууд маш хүнд хэлбэрийн хордлоготой хэвтэн эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар тэдний бие сайжирч хэвийн байдалдаа орж байна. Нарийн шинжилгээ хийж байгаа. Маргааш хариу нь гарна .

-Урьдчилсан шинжилгээний хариу гарсан уу?
-Гарсан. Урьдчилсан шинжилгээгээр өвчтнүүдийн амь нас, эрүүл мэндэд цаашид нөлөөлөхгүй гэсэн. Тухайн залуусын идсэн амттан муудсан бүтээгдэхүүн байсан учраас тийм хүнд хэлбэрийн хордлого авсан юм билээ. Эдгээр залуус азаар их хэмжээтэй идээгүй байсан.

-Танайд ийм хэлбэрээр хордсон хүмүүс байгаа юу?
-Хордлогод орсон хүмүүс манайд нэлээд ирдэг. Тэд ихэвчлэн том жижиг дэлгүүр, супермаркетаас муудсан, хугацаа нь дууссан, хиам, өндөг лаазалсан мах, махан бүтээгдэхүүн хэрэглэснээр ард иргэд хохирсоор байна.

-Дээрх төрлийн болон ер нь хүнсний бүтээгдэхүүнээс хордсон хүмүүс санал гомдлоо хааш нь гаргах ёстой вэ?
-Хэрэв хордсон хүмүүс хохирлоо барагдуулах гэж байгаа бол тухайн эмчлүүлсэн эмчийнхээ анх ямар зэргийн хордлоготой ирсэн цаашид эрүүл мэндэд нь яаж нөлөөлөх, одоогийн биеийн байдал зэргээ тодорхойлуулж акт гаргуулан өргөдөлдөө хавсарган Нийслэлийн мэргэжил хяналтын газарт хандсанаар тухайн газраас хохирлоо гаргуулдаг.

Эх сурвалж: Нийгмийн толь

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.