Ж.Чинбүрэн гавьяатын чин сэтгэл

2020/10/24
Share |
Хүмүүс:
Ж.Чинбүрэн гавьяатын чин сэтгэл

Үе, үеийн парламентад болсон болоогүй элдэв хуулийн зүйл заалт санаачилна гэх нэрийдлээр суудал бөглөж суудаг хэдэн гишүүд шил даран суусаар. Түүн дотроос тодорхой хууль санаачилдаггүй ч хийж, бүтээсэн юмаараа бусдад хүндлэгддэг хүмүүс тусдаа байх юм. Бөх барилддаг хүн дэвжээн дээрээ, дуучин хүн тайзан дээрээ л байвал хичнээн сайхан гэдгийг эрх биш гадарлаж суугаа биз. Гэтэл Ж.Чинбүрэн гавьяат чуулганы хурлаа тарчихаад эмнэлэг дээрээ очиж хагалгаагаа хийдэг зураг сошиал орчинд битүү тархав.

Элэгэнд хайртай гэх тодотгол, хайр хүндэтгэлгийг хүлээсэн Ж.Чинбүрэн гавьяат одоо хэр нь хэзээ дуусах нь мэдэхгүй хагалгаагаа хийсээр байдаг гэнэ. Улс болоод ард түмэндээ ихийг хийж, алтан амийг нь аварч явсан Ж.Чинбүрэн юу хийхээ мэддэг бололтой. Тэр саарал ордоны хаа нэг буланд шигдэж, төрийн эрх мэдлээрээ худлаа даналзаж суухыг хүссэн бол цагаан халаадаа нөмрөөд, эмнэлгийн өрөөндөө байх нь илүү биз. Ямартай ч хөрөнгө мөнгөний араас хөөцөлдөхгүй л байвал хэн, хэндээ тустай юмсан.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Das Ажилаа хийж бхдаа үнэхээр жаргалтай харагддаг
IP:103.57.92.84  2020-10-24 15:18:32
Anand Mundag
IP:73.92.133.110  2020-10-24 18:39:39
Emch Huuli erhzuin huvid zuvshuurugduh uildel mun uu? Herev aldaa garval hen hariutsah ve? Showdahaa odoo boli l doo. Erdenehuu gej hamt olondoo huleen zuvshuurugduhgui baigaa het medegchiinhee zamiig zasah hor nairuuldag gedgiig bid medne. Bas darga nartai hamaatai buhnii hagalgaand irj tuvug boldgiig emneleg dayaraa medne shuu dee.
IP:150.129.142.100  2020-10-26 08:53:55
pp мөнхсайхан 1 тэрбумаар сайд болж байхаар чинбүрэн гавъяат болсон бол эмч нар бид нарын төлөө их юм хийх байлаа
IP:124.158.88.8  2020-10-26 09:55:09
hh эмч нарын хөдөлмөр үнэгүйдсэн энэ үед та эмч нарынхаа төлөө их юм хиинэ гэж найдаж бн
IP:124.158.88.8  2020-10-26 10:16:46
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.