Ж.Бат-Эрдэнэ “хөнгөмсөг” зайтай эр үү?

2020/10/27
Share |
Хүмүүс:
Ж.Бат-Эрдэнэ “хөнгөмсөг” зайтай эр үү?

Төрийн ордоны тамхины цэгээс мэдээлэл хүргэдэг Б.Сүнээ, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нарын амрагийн явдал энэ намрын трэнд сэдэв байж чадав. Олны анхааралд байх дуртай хөнгөмсөг хүүхнүүд өөрсдөө л хэл амны бай болдог жамтай. Сонгуулийн шуургаар амраг хосын харилцаа түмэнд зарлагддаг жишгээр “сахал” Ж.Бат-Эрдэнэ, Б.Сүнээ нарын хайр сэтгэлийн харилцаа ил болсон. Б.Сүнээ ч яахав залуу, халуухан насан дээрээ яваа шуурга шиг бүсгүй. Харин Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүнээс Зам тээврийн сайд хүртэл дэвшиж ажилласан ч нэр цэвэр байсан удаа үгүй. 


Холбогдсон хэрэг бүрээсээ цэвэрхэн мултарч чаддаг тэрээр том артай гэх нь ч бий. Зам тээврээр овоглодог байхдаа замын олон тендерийг өөрийн болгож, гарынхаа салаа бүрээр мөнгө босгож, “ууж, идсээр” чамгүй хөрөнгөтэй болсон адтай эр гэгддэг. “МИАТ” ХХК, “МТЗ” ТӨХК-д ажиллаж байхдаа овоо хэдэн төгрөг “сааж”, түрийвчээ зузаатгасан энэ хүн дагавар хүүхэдтэй гэх хэл аманд ч өртдөг. Бүр тодруулбал, тэртээ хэдэн жилийн өмнө Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд суралцаж байхдаа Хойд Солонгосын Пак овогт бүсгүйтэй хайрын романс үүсгэж, охинтой болсон гэлцдэг. Өдгөө түүний тарьсан үр болох Пак Инна өсч, өндийн АНУ-д амьдарч байгаа гэх. Энэ бол анхны авааль гэргийгээс ч өмнөх явдал. Хоёр дахь амьдралаа хүртэл намбатай нэгэн бус, найланхай бүсгүйг сонгосон нь жигтэй хөнгөмсөг эр болохыг илхэн харуулна. 


Түүний эхнэр Д.Отгонсүрэн Улсын ардын дуу бүжгийн чуулгад бүжигчин байсан гэдэг. Царайны сайхан, уран хөдөлгөөн, гоолиг биеэрээ эрчүүдийн нүд унагаж, сэвэлзэж явсаар Ж.Бат-Эрдэнийн хоёр дахь эхнэр болж, ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж яваа. Эрх танхи ч гэж жигтэйхэн, нөхрийнхөө далбаан доор намирч явсаар “Чойжин ламын сүм” музейд эзэн сууж, бужигнуулж эхэлсэн. Түүхэн дурсгалт газрын тоосго, булан бүрийг хөдөлгөж, зөвхөн хөрөнгөлөг хүмүүст үйлчилдэг газар болгож хувиргасан. Захирлын суудалд суусан цагаас эхлэн алхам бүрээ мөнгөний нүхээр харсан Д.Отгонсүрэн “Алтан сарнай” наадмыг өнгөлдөг “мисс” гэргий нарын нэг. Гэвч царайны сайхнаар цай сүлэх биш. Царайлаг байлаа гээд айлын эрх охинд нөхрөө булаалгачихаад сууж байна шүү дээ.  Энэ мэт намтар цэвэр бус, төрийн хэргийг ор хөнжилтэйгөө хольж, сольдог улстөрчдөд төрийн босго өндөр байж болдоггүй л юм байх даа.

Ж.Бат-Эрдэнэ харагдаж байгаа шигээ хүн биш!

Эх сурвалж: http://www.grandnews.mn/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
охин Бас солонгос эхнэртэй байсан биз дээ тэрнээсээ 2 охинтой тэрийгээ хаяж энэ хүүхэнтэй суусан гэсэн.Банзал улс төрчдөөс хол яв охид минь.Энгэр нь цоорхой сэтгэл нь сиймхий болчихсон байдгийн.
IP:122.201.19.99  2020-10-27 12:15:11
Зочин Засс Сүнээ чинь Хүрэлсүхийнхүүхэн ш дээ Гишүүд ордныхон парламентын сэгүүлчид бүгд маднлн зүгээр
IP:202.9.46.108  2020-10-27 12:50:12
Иргэн Ийм хүмүүсээр төрөө удирдуулмааргүй байна шүү хурдан ажилаас нь чөлөөл гэж шаардаж байна.
IP:66.181.187.89  2020-10-27 13:24:35
hmmm zambaraaguin iim saihan ehnertei baij ene odoi hun shig jijughen har tuntger huuhneer yaaanaaa baliaar ers
IP:66.181.183.50  2020-10-27 13:40:39
Buzar Ohin shigeee hvvhentei ywalddag buzariin owgon be
IP:84.138.88.129  2020-10-27 18:13:23
g Turiin ordon dotoryanhanii uilchilgee bdag gsnshde Suunii
IP:150.129.143.197  2020-10-27 21:58:36
зочин ийм муухай сахалтай царайтай өвгөнтэй яаж унтаж хэвтдэг байнаа бүх юм нь мөнөгө болж харагдаад тэвчдэг байх хөөрхий амьтан
IP:202.131.243.186  2020-10-28 08:35:25
Зочин Уул нь ийм хүмүүсийг гадаада нийгэм нь шийтгэдэг, өөрөөр хэлбэл эргэн тойрны хам ажиллагсад хүмүүс ийм хүнтэй дуугархгүй, харьцахаа больдог. Даанч манайд өөрт нь хэрэг болох бол хэнийг ч тахин шүтэх, бас өмөөрч чаддаг, сул дорой эмэгтэйчүүдийг илүү үзэж буруутгаж, сүүлдээ энэ Сүнээ гэх бүсгүйг дарамталж биед нь хүртэл халдаж чадаж байна. Ийм харилцаа завхөн Сүнээ хүссэнээр эсвэл энэ АХ хүссэнээр үүсдэггүй. Хэн хэнээс нь хамааралтай тул адилхан л харьцах хэрэгтэй боловч манай нийгэм ийм биш юм.
IP:103.229.120.226  2020-10-28 12:30:47
Ажиглагч Одооны охид мөнгө өгвөл Бат-Эрдэнэ, Хүрэлсүх байтугай хужаа өвгөний ч өвөрт орохоос буцахгүй.
IP:202.9.46.145  2020-10-28 12:31:25
Zochin Энэ хүний хийсэн гэмт хэргийг ихэд тооочсон байх юм. Ийм гэмт хэрэг хийхээрээ адтай болчихдог хэрэг үү. Зүй нь шоронд байтугай цаазаар авхуулахаар үйлдэлтэй хүн байхын, уншиж суухад. Бид нар бүр ийм байдалд ортлоо ухамсарын болон оюун ухааны доройтолд орсон гэж үү? Яаж хөгжих юм бэ, ийм байхад.
IP:73.176.168.4  2020-10-28 21:59:17
Zaluu Zaitai eree alddaa chaavaas. Haa yavsan gazaraa hiisen buh bulihaa ni barigdaad onhiogui er de. Yaj yavaad iim shireldeg hoshnogonii aristai boltsiim boldo zailuul.
IP:70.36.61.184  2020-10-29 10:52:01
hi zugeer hajuud n suuhaar n hoorhii ohin shigee sanaad ohoordood hair n hureed teversen baij bolno shuu dee。 bugd eej aav humuus tegeed huuhed shigee sanadag bhaa.
IP:223.11.141.200  2020-10-29 20:33:13
Зочин 2013 онд АНУ.д янхан хайгаад явж байхыг нь, үе мултарсан оюутан охинтой хоноглож явхыг нь харж байлаа. Жоржтауны сургуульд төрийн мөнгөөр сураад явж байсан гэсэн байхаа
IP:172.58.187.62  2020-10-30 03:04:12
Үзмэрч Төрийн янхан
IP:103.212.117.178  2020-11-01 22:46:11
zochin Mongold neeree unen aimshig toriin hun ingevel zugeer shuud ogtsoroogood ogno Yamar balair sejgiin tsarai sahaltai ovgon be ter huuhen ni uuruu ch muuhai hun golohgui ooroo muuhai tsarai zustei baliar haltar l yum baina lee taarsan yumnuud
IP:180.70.47.75  2020-11-03 18:05:04
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.