Засаг даргын орлогч нарын “дэмийрэл”

2020/10/27
Share |
Хүмүүс:
Засаг даргын орлогч нарын “дэмийрэл”

Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, хотын дарга Д.Сумъяабазарын зургаан орлогчийг зарлав. Орлогч даргаар З.Төмөртөөмөө, Б.Одсүрэн, Ж.Сандагсүрэн, Л.Баярчимэг, Д.Ихбаяр, Б.Сүхбаатар нарыг тус тус томилжээ. Тэгвэл томилогдсон зургаан дарга яг юу хийдэг бол.

Өмнөх хотын даргын орлогч нар юу хийдэг байсныг эрх биш эгэл ардууд нь гадарлах байлгүй. Энд тэнд олон ажил хийсэн нэртэй явдаг боловч нүдэнд харагдаж, гарт баригдах ажил байдаггүй. Шатаж байгаа лагерт селфидэж, гэр хорооллын өрх айлуудад утаа сорогч тараагаад явж байсан гунигт түүхтэй орлогч дарга байсан гэдгийг санаж байгаа хүн олон байх. Хүмүүсийн хандивласан мөнгийг өөрсөддөө мөнгөн урамшуулал болгож өгдөг ёс зүйгүй хүмүүс байгаад байхад яаж ч хөгжих билээ. Үнэн хэрэгтээ орлогч дарга гэсэн нэртэй боловч орлон тоглогчийн үүрэг гүйцэтгэсээр өдрийг хийцгүйрч өнгөрөөдөг нь дүрэм мэт тогтчихсон байдаг. Ийм байдлаа халж чадахгүй бол хотын хөгжил мянга яриад нэмэргүй биз дээ, дарга нар минь.

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Зочин 6орлогчын хэрэг байдаг юмуу
IP:66.181.178.233  2020-10-27 17:42:36
Яя Суганы үснүүд хха ха ха
IP:103.57.94.25  2020-10-27 23:09:27
Tu Hiij buteesen ym bhgui. Hezee bayjsan ch medegdehgui 200 unasan sergelen dendsen hun l sain yvdag boljde
IP:202.9.40.171  2020-10-28 10:49:31
эгч Сандал суудал хуваарилах юм олдохгүй болохоор орлогоч, дэд гэсэн тушаалууд бий болгоод зардаг юм биш үү, МАН
IP:66.181.185.196  2020-10-28 11:58:44
Дандарa Пялдагууд....гары н үзүүрээр....юуг ч хамаагүй хийдэг гарууд гь.
IP:103.229.122.64  2020-10-29 07:52:15
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.