Хүчит шонхор захын ачаалал нэмэгдлээ

2020/11/11
Share |
Хүмүүс:
Хүчит шонхор захын ачаалал нэмэгдлээ

ОХУ-аас тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж, Энхсаран сувилалд тусгаарлалтанд байж байгаад гарсан иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн билээ.  Хөл хорионы сургаар хүнсээ нөөцлөх гэсэн хүмүүсийн тоо эр олширч эхлэв. 

Одоогийн байдлаар Хүчит шонхор зах руу явж буй замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгджээ. Тэгвэл иргэд томоохон зах худалдааны төв болох “Хүчит шонхор" захыг зорьж хүнсээ базаах нэрийдлээр зохиомол хомсдол үүсгэж, иргэдийн бөөгнөрөл үүсч байгаа бөгөөд тээврийн хэрэгслийн зорчих хэсэг мөн ачаалал авчээ. Тиймээс иргэдийг үймж сандралгүй, зохиомол хомсдол үүсгэхгүй байхыг анхааруулж байна. ШӨХТГ-аас Улсын онцгой комиссын тогтоол гарсантай холбогдуулан бүх аж ахуйн нэгжүүдэд “Зохиомол хомсдол үүсгэхгүй байх, үндэслэлгүйгээр үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх" албан шаардлагыг хүргүүлж, утсаар мэдэгдэж эхэлжээ. Зохиомол хомсдол бий болгож, үнийн хөөрөгдөл явуулсан аж ахуйн нэгжид хатуу арга хэмжээ авахыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.

Мөн үнээ нэмсэн зах, худалдааны төв, иргэн, аж ахуй нэгж байгууллагыг ШӨХТГ-ын 115 төлбөргүй дугаарт хандахыг зөвлөж байна… ШӨХТГ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!