Тав хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоолоо

2020/11/12
Share |
Хүмүүс:
Тав хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоолоо

  УОК, Засгийн газрын ээлжит хуралдаан дууслаа. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өгөв. 

Тэрбээр "Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дөнгөж сая Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Тодруулбал, Засгийн газраас Монгол Улсын хэмжээнд Гамшгийн тухай хуулийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлж байгааг албан ёсоор зарлаж байна. 

Маргааш өглөөний 06.00 цагаас ирэх хоёр дахь өдөр хүртэл 5 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоож байна. Гэхдээ хүнсний дэлгүүр, супермаркет, шатахуун түгээх станц, хэвлэл мэдээллүүд, буяны үйл ажиллагаа, захууд, худаг хэвийн ажиллана. Төрийн байгууллагууд КОВИД-той холбоотой байгууллагууд ажиллана. Нэрс гаргана. Тэгээд ажиллана. Бусад нь гэртээ байна. Хувийн хэвшлийнхэн бас онлайнаар ажиллаарай гэж уриалж байна" гэлээ. 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!