Амбер Хирдийг ”Aquaman 2” кинонд тоглуулахгүй гэж эсэргүүцэв

2020/11/13
Share |
Хүмүүс:
Амбер Хирдийг ”Aquaman 2” кинонд тоглуулахгүй гэж эсэргүүцэв

Холливудын алдарт жүжигчин Жонни Депп болон түүний экс гэргий Амбер Херд нарын салалт одоог хүртэл эцэслээгүй байгаа билээ.

Их Британийн шүүх Жонни Деппийн Sun сонины эсрэг гаргасан гомдлыг няцааж, Sun сонинд Жонни Деппийг эхнэрээ хүчирхийлдэг байсан хэмээн бичсэн нь үнэн хэмээн тогтоосон.

Түүнээс болж Warner Bros кино компани Жонни Деппийг "Fantastic Beasts" киноны Гринделуолдын дүрээсээ татгалзахыг шаардаж, кино төслөөс гаргасан юм. Болсон үйл явдалд уурссан Деппийн фенүүд хариуд нь Амбер Хирдийг ч бас кинонд тоглох ёсгүй хэмээн үзэж, "Aquaman 2" киноны төслөөс гаргах санаачлага дэвшүүлсэн байна. Санаачлагыг богино хугацаанд олон хүн дэмжиж, одоогийн байдлаар сая гаруй гарын үсэг цугларчээ.

Деппийн фенүүд CHANGE.ORG сайтад гарын үсэг цуглуулж эхэлсэн нь одоогийн байдлаар 1142593 хүний дэмжлэгийг авчээ. Уг санаачлагыг дэмжиж байгаа хүмүүс шүүхийн буруу шийдвэрээс болоод Деппийг ажлаас халах нь шударга бус, Хирдийг ч мөн халбал арай шударга болно хэмээн үзэж байгаа гэнэ.

 

 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.