Хүмүүс: |
Цагтаа парламентийн суудалд тухлан, хууль өргөн барьж, төрийн түшээ явсан М.Зоригт гэнэтхэн л аппарат үүрэн, гэрэл зурагт амь тавьж эхэлсэн. Сайхан хүүхнүүдийг овоо хараанаасаа буулгахгүй, дурандаж, их хотын ховор агшинг тольддог М.Зоригт “Чухал мэдээлэлтэй тамхины цэг” гэх фейсбүүк групп байгуулжээ. Б.Сүнээгийн Төрийн ордоны тамхины цэгээс мэдээллээ авдаг гэх ярианаас үүдэн ийм групп байгуулахыг тэр хэзээнээс ч хойш юм бодсон нь ийн биеллээ олж . Нээсэн даруйдаа 140 мянган хүний хүсэлт ирсэн гэх тус группдээ улс орон, олны танил, улстөрчдийн нууц гэх чухал мэдээллийг хүргэх хүмүүсийг сонгож, нэмнэ гэв.
Жилийн 365 хоногийн сар хүрэхгүй хугацаанд гэртээ хонодог М.Зоригт ихэвчлэн хээр, хөдөө талаар отоглож, амьдардаг. Карентиний үеийг өөрт ашигтайгаар эргүүлж чадсан М.Зоригтын шинэ группээс тун чухал мэдээлэл олж болох нь байна шүү дээ, та минь ээ.